Өнөөдөр өдөр тутмын бүх сонин хоёрдугаар нүүр буюу “Улс төр”-ийн нүүрээ хоосон гаргажээ.
Тайлбар нь “Төр ард түмнийг холбогч нь хэвлэл. Ард түмэн төрийн байгууллагуудын мэдээллийг авах эрхтэй”.
Өчигдрийн чуулганы хуралдаанаар хаалтын гэрээ хэмээх зүйлийн талаар ярихад хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан утга бүхий багагүй зүйл яригдсан. Түүн дотроо хэвлэлийнхэнд төрийн байгууллагын талаарх мэдээлэл өгөхийг хязгаарлах талаар ч дурьдсан юм. Тэгэхээр өдөр тутмын сонинуудын үзүүлж буй дээрх эсэргүүцэл нь чуулганаар яригдсан зүйлтэй шууд холбоотой байж магад хэмээн бид тодруулга авлаа.
Өдөр тутмын сонинуудын томоохон төлөөлөл “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн орлогч Ж.Сандагдоржтой холбогдлоо.
-Танай “Өдрийн сонин” яг ямар байр суурьтайн учир ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэв?
-Бидэнд юу зөвшөөрөгдөж байна өнөөдөр? Ганцхан хүн гүтгэхийг зөвшөөрч байна. Реклам хийхийг зөвшөөрөхгүй, төлбөртэй нийтлэлийг зөвшөөрөхгүй, хамгийн сүүлд төр засгийн мэдээллийг тавьж болохгүй гэнэ. Ардчилсан нэртэй энэ засгийнхан ардчиллын үнэт зүйл зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөө рүү удаа дараа дайрч байна. Энэ бол ардчилалд хортой. Ардчилал бол тусгаар тогтнол юм. Энэ ардчилал, тусгаар тогтнол руу хэвлэл мэдээллээр дамжуулан дайрснаар манай улс Крым шиг болно. Хэн нэгэн хүрч ирж санал асуулга явуулаад л хялбархан өөрийн болгоно.
-Хаалтын гэрээ гэх зүйлийн талаар ярьснаас энэ асуудал үүсэн гарлаа. Хаалтын гэрээний талаар юу хэлэх вэ?
-Хаалтын гэрээ гэж байдаг юм уу? Чи хийж үзсэн үү?
-Үзээгүй.
-Хаалтын гэрээ гэж байдаггүй “гуйлтын гэрээ” гэж байдаг юм. Гүтгэлэг доромжлол гадуур яригдах вий, асууж тодруулалгүй шууд бичих вий эхлээд асууж лавлаарай гэж гуйдаг юм. Энэ бол амьдрал. Хэн ч эхнэр хүүхэд, амраг садных нь тухай элдэв бохир гүтгэлэг гаргахыг зөвшөөрөхгүй биз дээ, хүн л юм чинь. Юун Засгийн газрын хаалтын гэрээний 680 сая төгрөг. Тийм аймаар их мөнгө чинь хаана байна? Бидний цалин ч сая төгрөгт хүрч үзээгүй. Ийм амьдралгүй, огт худлаа зүйл ярьж монголын сэтгүүл зүйн эрх чөлөөг хааж боомилохоо болих хэрэгтэй.
Тэрээр ийнхүү ярьлаа. Бид хэвлэлийн эрх чөлөө цаашлаад хаалтын гэрээний талаар "Open Door" сонины эрхлэгч, сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагаа хүргэсэн. Хэвлэлийн эрх чөлөөний талаарх ярилцлага маань "2-р суваг" телевизийн захирал, тоймч Л.Мөнхбаясгалангийн ярилцлагаар үргэлжлэн та бүхэнд хүрэх болно. Энэхүү ярилцлага ирэх долоо хоногт та бүхэнд хүрнэ.