Саяд нэг тохиолддог “Синдром стивенса джонса” гэдэг өвчин тусаж, хатуухан хэлбэл үхэх өдрөө хүлээхээс өөр аргагүй хэмээн оношлогдож байсан Н.Энхбилэг охин Солонгос улсад эмчилгээ хийлгэн эдгэрээд иржээ.
Баянхонгор аймгийн IV дунд сургуулийн 2а ангийн сурагч долоохон настай охин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр сахуугийн вакцин хийлгэснээсээ хойш явж чадахаа больж, баруун, зүүн гарынх нь эрхий хуруу, хэлнийх нь зарим хэсэг үхэжин шатлал бүрийн эмнэлэгт хандаад тусыг эс олсон.
Охины аав Д.Намжилдорж энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзахаар удаа дараа очиж, туслахынх нь утсыг авсан боловч холбогдож чадаагүй учир ийнхүү хэвлэлийн хурал зарлажээ.
Ямар сайндаа саяд нэг тохиолддог өвчин болж, бүр эцэстээ эрүүл мэндийн салбарын төлөөлөл төрөхдөө дутуу төрсөн гэсэн шалтаг тоочин байсан цаг саяхан.
Тэд анхнаасаа л охины амийг аврах биш вакцинаас болоогүй гэдгийг нотлохыг оролдож байсныг хэвлэлийн хуудаснаа зурайх ярилцлагуудаас харж болно.
Салбар хариуцсан дэд сайд Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн захирал Г.Нямхүү нар охиныг “Хүнд өвчтэй, тэр нь вакцин хийлгэснээс болж сэдэрсэн. Тиймээс манай эмч, сувилагч нарын буруу биш” хэмээн телевизээр ярьж байхыг ч сонссон байх.
Дөрвөн сарыг өвчиндөө шаналан уйлж, өвчин намдаагчаар өдөр хоногийг өнгөрүүлсэн охин ээжийнхээ хамт хоёрдугаар сарын 11-нд Солонгос улсыг зорьсон бөгөөд хоёр сар гаруй эмчилгээ хийлгэн үхлийн аюулыг давж, ээж аавынхаа сэтгэлд нар мандаан байгаа нь сайхан.
Гэвч эмч нарын хариуцлагагүй, энэ салбарын шороонд хутгалдсан байдлаас насаараа зэрэмдэг болж хоцроод байгаа нь үнэхээр харамсмаар.
Амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан охин нь эдгэсэнд монголын ард түмний ач буянд талархан охины гэрийнхэн хэвлэлийнхэнд хандлаа.
Охины аав Д.Намжилдорж энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзахаар удаа дараа очиж, туслахынх нь утсыг авсан боловч холбогдож чадаагүй учир ийнхүү хэвлэлийн хурал зарласан байна.
Тэрээр, “Сайхан сэтгэлт ард түмнийхээ ач ивээлээр богинохон хугацаанд охиныхоо амийг аварч, эрүүл болгоод ирлээ. Монголчуудын маань сайхан сэтгэл үнэхээр хүчтэй юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Үнэхээр баярлаж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстэй талархснаа илэрхийлье” хэмээн дахин дахин хэлж байсан юм.
Харин охины эмчилгээний талаар түүний ээж Б.Оюун-Эрдэнэ хэлэхдээ,
-Вакцин хийлгэснээс хойш хүнд хэцүү хугацаа өнгөрлөө. Монголын ард түмэн үнэхээр агуу юм байна.
Чемоданаа чирээд, охиноо үүрээд онгоцонд сууж байх мөч үнэхээр аймшигтай байсан. Хэл мэдэхгүй, таньдаг хүнгүй газар охин маань эдгэрэх байх гэсэн итгэлийнхээ хүчээр явсан. Гэтэл тэнд тэс өөр байдал угтсан. Элэг нэгт монгол ахан дүүс минь танихгүй хэрнээ бүхий л зүйлд минь тусалж, охиныг минь эдгээж өгсөнд үнэхээр их баярлаж байна.
Хэдэн саяд тохиолддог өвчин гэсэн онош нь уучлаарай буруу байсан шүү.
Долоохон настай миний бяцхан охин өнөөдөр эмч нарын буруугаас болоод насаараа зэрэмдэг болж үлдлээ шүү дээ. Хэдэн саяд тохиолддог өвчин гэсэн онош нь уучлаарай буруу байсан шүү. Тухайн үед Эрүүл мэндийн дэд сайдтай уулзаж охиныг минь гадагшаа эмчилгээнд явуулахад туслаач гэхэд гадаадад авах эмнэлэг олдохгүй байна гэж байсан. Манайд мэдлэг чадвартай эмч нар зөндөө байдаг шүү дээ. Харамсалтай нь тэр сайхан мэдлэгээ буруугаар ашиглаад байна. Үнэндээ шударгаар хэлэхэд миний охиныг золиосолсон. Миний охиныг аврах нь чухал байхад өөрсдийнхөө нэр төрийг хамгаалах төдий л ажил хийсэн. Миний охин өнөөдөр 6 хуруугаа тайруулахгүй миний дэргэд инээж хөхрөөд сууж байх боломж байсан уу гэвэл байсан. Эмч нар эртхэн оношлоод, зөв эмчилсэн бол өдийд ингээд байж байхгүй байлаа. Эх хүнийхээ хувиар, энэ зовлонг өөрийн биеэр туулсан хүний хувьд дахин ийм явдал бүү тохиолдоосой гэж хүсэж байна. Монголын минь ард түмэн надад туслаагүй бол охин маань энд суухгүй ч байж мэдэх байсан. Хуруу гарыг нь тайруулсан ч гэсэн миний хажууд сууж байгаад үнэхээр баяртай байна” хэмээн тэрээр хоолой зангируулан ярьлаа.
Өвчний оношийг эртхэн тогтоож, зөв эмчилгээ хийсэн бол хуруугаа тайруулахгүй байх боломж байжээ
Солонгос руу явахын өмнө өвчний түүхээ авах гэтэл ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн дарга Ц.Алтантуяа бүх мэдээллийг явуулсан гэсэн боловч очсон эмнэлэгт нь ямар ч мэдээлэл ирээгүй байсныг тэрээр хэлсэн юм.
Хамгийн гол нь өвчний оношийг эртхэн тогтоож, зөв эмчилгээ хийсэн бол хуруугаа тайруулахгүй байх боломж байсан, маш их цаг хугацаа алдсан байна гэдгийг солонгос эмч нар хэлсэн байна.
Харин саяд нэг тохиолддог хэмээн оношилсон өвчин нь тариа хийхдээ буруу газар тодруулбал тохойны ястай ойрхон шөрмөс дайруулан хийсэн улмаар цусанд бохир орсон хэмээн оношлогджээ.
Охины ар гэрийнхэн хуулийн байгууллагад хандаад байгаа юм.
Арван сар хэвлийдээ тээж, ангир шар уурга хөхүүлэн, энхрийлэн хайрлаж, эрүүл саруул өсгөсөн охин нь бусдын буруугаас болоод насаараа хөгжлийн бэрхшээлтэй болсон эх хүний сэтгэл ямар хэцүү байгаа бол?
Үр хүүхэд нь өвдөж шаналсандаа байж ядан орилохыг харж, бусдаас тусламж хүсэхээс өөрийг хийж чадахгүй суусан аав зүрхэндээ хичнээн их уйлсан бол?
Цэцэг цэврүү шиг эрүүл саруул, дэгж дэрвэж явсан охин бүхэл бүтэн хагас жилийн хугацаанд хичнээн өдрийг өвчин намдаагчаар аргалж, ямар их өвчин шаналлыг давж гарсан бол?
Амь нас нь аврагдсан ч бусдын хажууд гараа гаргахаас ичиж, хийж бүтээх чадвар нь буурсан энэ охины өмнө хариуцлагагүй эмч, салбарын сайд ЗААВАЛ хариуцлага хүлээх ёстой. Хүний амь нас, эрүүл мэнд гэдэг салбарын, мэргэжлийн нэр хүндээс хэдэн зуу дахин илүү гэдгийг холбогдох хүмүүст дахин сануулъя.