Бүтэн 60 жилийн түүхтэй аварга мангас Годзилла өнгөрсөн амралтын өдрүүдээр 196 сая 205 мянган америк доллар олжээ. Ингэснээр Уорнер Бросын тавдугаар сард нээлтээ хийсэн кинонуудаас хамгийн их ашиг олсон бүтээл болж байгаа гэнэ.
Энэ бүтээл зөвхөн АНУ-д гэхэд 93.2 сая доллар олсон бол Их Британид 10.4, ОХУ-д 9.1 сая доллар тус тус олоод байгаа юм. Уорнер Бросын худалдаа хариуцсан салбарын захирал Дан Феллман "Манай кино 20 сая долларын орлого олох бүрт тун их баярладаг. Яг л өөр бүхэл бүтэн уран сайхны кино бүтээчихсэн юм шиг санагддаг" гэжээ. Хамгийн сүүлийн Годзилла Imax-ын аварга том дэлгэцээр гарч, үзэгчдийн сонирхлыг их татсан. Феллман энэ талаар "Imax-аар аварга том мангастай кино үзвэл жинхэнэ хэмжээг нь мэдрэх боломжтой" гэсэн юм.
Бүхнийг томруулдгаараа алдартай Америкчууд хамгийн сүүлийн аварга мангасаа мөн л хамгийн том биетэй бүтээсэн. Тэгвэл энэ мангасын анатомийн бүтэц хэр зохицолтой байгаа талаар сонирхолтой судалгаа хийснийг хүргэе.
Энэ зун алдарт Годзилла театруудын дэлгэцнээ эргэн ирж байгаа.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр энэ том мангас 164 мянган тонн жинтэй болж, анхныхаасаа 60 метрээр өсчээ.
Энэ нь аварга мангас 30 давхар байшинтай тэнцэж, усан онгоцтой ижил жинтэй болсон гэсэн үг.
Гэвч бодит байдал дээр ийм их жингийн даралтыг тэсэх амьтан байхгүй.
Илүү ойлгомжтой тайлбарлавал энэ том амьтны бие маш их халж, дотор эрхтнүүд нь зад үсэрнэ. Үүнээс гадна аварга том биеийг тэжээхийн тулд маш их хэмжээний калори авч байх хэрэгтэй. Сонирхолтой байх үүднээс энэ аварга амьтан бодитоор байсан бол яах байсныг эрдэмтдээс лавлахад,
Жингийн асуудал
2014 онд нээлтээ хийсэн Годзилла уран сайхны киноны гол дүр 164 мянган тонн жинтэй. Гэтэл бидний мэдэхээр дэлхий дээр одоо байгаа болон өмнө нь байсан хамгийн хүнд жинтэй амьтад 110-1100 тоннд хүрч байжээ. Хамгийн хүнд жинтэй үлэг гүрвэл гэж бүртгэгдсэн Argentino saurus гэхэд 100 тонн жинтэй, 21 метр өндөр, 35 метр урт байжээ. Тэгвэл энэ аварга амьтан бүх жингээ дааж явахын тулд дөрвөн зүрхтэй байсан гэдэг. Гэтэл Годзилла аварга том ганцхан зүрхтэй.
Эрчим хүч
Годзиллагийн биеийн хэмжээнээс шалтгаалж бодисын солилцоо нь 1,4 мегаватт эрчим хүч буюу аварга том салхин сэнстэй адил эрчим хүч гаргадаг. Гэтэл хүний бие 100 ватт буюу үүнээс даруй 14 мянга дахин бага эрчим хүч гаргадаг гэнэ. За тэгээд Годзилла яаж зүгээр байх вэ, нисдэг тэрэг сөнөөж, барилга байшин нурааж, цэргүүдтэй тулалдана. Энэ үедээ аварга мангас 37 мегаватт эрчим хүч үүсгэх юм байна. Ийм хэмжээний эрчим хүчээр 3000 хүнтэй хотыг хангалттай цахилгаанжуулна.
Яс
Годзиллагийн энэ их жингээс ясанд нь очих даралт Тринозаурус Рексийнхээс 20 дахин их. Тиймээс аварга мангасын яс нь үнэмлэхүй хатуу, хүчтэй байх ёстой. Хамгийн багадаа титанаас хоёр дахин хатуу байх ёстой гэнэ. Энгийн яс дунджаар 150 мегапаскал даралт тэсэх чадалтай. Тэгвэл Годзиллагийнх 3000 мегапаскал даралт тэсэх чадалтай байх хэрэгтэй. Энэ нь дэлхийн озоны давхаргаас гадна буюу газрын гадаргаас 90 километрийн өндөрт байдаг даралттай ижил гэсэн үг. Үүнээс гадна аварга мангас алхах үедээ өвдгөө улаан лооль шиг бяцлахгүйн тулд мөгөөрс нь хүнийхээс 12 дахин хатуу байх ёстой гэнэ.
Годзиллагийн анатомийн хувьд ийм байгаа бол энэ амьтны нэр хэрхэн үүссэн нь мөн л сонирхол татна.
Хирошима, Нагасакигийн бөмбөгдөлтийн дараа япончууд цөмийн зэвсгийн хор хөнөөлийг мөнхөд санаж байхын тулд энэ амьтныг бүтээсэн гэж үздэг. 1954 онд анх дэлгэцнээ гарч байсан Годзиллагийн нэр нь Японоор Горира буюу Горилл сармагчин, Кужира буюу Халим гэсэн үгнүүдийн нийлбэр гэнэ.
Хэдийгээр хачин нэртэй, бодит байдал дээр орших боломжгүй боловч энэ аварга амьтан нэгэн жарны туршид үзэгчдийн сонирхлыг хамгийн их татсан мангасуудын нэг юм.