Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа Лондонгийн олимпийн дараагаар хоёр ихэр хүүхэдтэй болж спортоосоо түр хөндийрсэн.
Тэрээр энэ жилээс их спортдоо эргэн ирж бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн.
Энэ сарын эхээр “Буудагч” клубын нэрэмжит тэмцээнд түрүүлж алтан медаль хүртэж бэлтгэл сайтай байгаагаа харуулсан.
Тэгвэл өнөөдөр Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээний дөрөвдүгээр шатанд дахин түрүүллээ.
О.Гүндэгмаа гавъяат 583 оноогоор нэгдүгээр байрт, 580 оноогоор ОУХМ Ц.Мөнхзул хоёрдугаар байрт, ОУХМ Т.Баярцэцэг 572 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.
Тэрээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох дэлхийн аваргад өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө цэц мэргэнээ сорино.
“Атланта-96”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” гээд таван олимпод онч мэргэнээ сорьсон гавъяат тамирчиндаа 2016 оны олимпийн галын шугаманд зогсч онч мэргэнээ сорихыг хүсэн ерөөе.