-С.Аригуун: Жил бүр нийслэлийн 50-70 га газар оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж байна-
Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу Далан давхрын оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох гэж байна. Улаанбаатар хотын төв хэсэгт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 137 га талбай эзлэн гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байгаа тус оршуулгын газар нь 1927 оноос хойш үүсэн бий болж 1987 онд Ардын депататутын хурлын 72 тоот тогтоолоор албан ёсоор хаагдсан билээ. Тэгвэл дээрх ажлын явц хэр байгаа болон нийслэлд оршуулгын газрын нөөц хэр байгаа талаар бид Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд хэчнээн оршуулгын газар байдаг вэ. Бурхан болоочийг хөдөөлүүлэх газрын нөөцийн хомсдолд орж байгаа гэж сонссон?
-Ер нь нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, хаагдсан 20 орчим оршуулгын газар байгаа. Энэ бүхнийг илүүтэй тодорхой болгох зорилгоор нийслэлийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг сая байгуулагдсан. Энэ долоо хоногт бид хуралдана. Ажлын хэсгийн хуралдаанаар энэ олон оршуулгын газрын аль нь цаашид үргэлжлэх, ямар хэмжээний нөөцтэй байх, энэ нөөц дууссанаар ямар арга хэмжээ авах шаардлагатайг тогтоож маш богино хугацаанд ажиллана. Харин үр дүнгээ нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулна. Одоогоор Нарангийн энгэр, Хан-Уулын Өлзийтийн энгэр, 61-ийн гарамд байрлах далд оршуулгын газар, Багахангай явах зам дагуух Төв аймгийн нутаг дэвсгэр дэх оршуулгын газар, шарил чандарлах хоёр төв албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна. Бусад 14 оршуулгын газар хаагдсан, шарил тавих нөөц бололцоогүй, албан ёсны бус үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг.
Бусад 14 оршуулгын газар хаагдсан, шарил тавих нөөц бололцоогүй, албан ёсны бус үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг.
-Далан давхарын оршуулгын газар 1987 онд хаагдсан атал одоо хир нь иргэд нас барагсадаа оршуулсаар байгаа гэж сонссон?
-Тэнд оршуулах явц бүрэн зогссон гэж хэлж болно. Харин гачууртад байрлах оршуулгын газар хаагдсан атал шарилыг ил тавих үзэгдэл мэр сэр гарсаар байгаа. Үүнд ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байдаггүй учир бид журмын төсөл боловсруулан гаргаж иргэдийн хурлаар зургаан сарын эхээр батлуулах гэж байна. Ийнхүү нэгдсэн журамтай болсоноор байгууллагуудын уялдаа холбоо хариуцлагууд тодорхой болоод эхэлнэ.
-Зөвшөөрөлтэйгээр нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй оршуулгын газрууд нутаг дэвсгэрийн хэчнээн хувийг эзэлж байгаа вэ?
-Нарангийн энгэр газрын хувьд тоймоо алдчихсан байгаа. Ер нь тэнд нөөцгүй болсон гэж хэлж болно. Ажлын хэсэг тодорхойлоод нөөцгүй болжээ гэж үзвэл хаах саналыг тавина. Тухайн газарт очоод үзэхэд хэдэн уул дамнаад явчихсан, зах хязгаар нь харагдахгүй болчихоод байгаа. Харин Хан-Уулын Өлзийтийн оршуулгын газар нэлээн цэгцтэй явж байгаа.
-Өнгөрөгч онд Далан давхарын оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж ярьж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас Далан давхрын оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах концессын уралдаан зарласан байгаа. Гүйцэтгэгчийг ойрын хугацаанд шалгаруулна. Ингэснээр тухайн төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Мэдээж далан давхарт он удаан нойрсч буй талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзалдаж, тэдэнд мэдээлэл өгч тэдний зөвшөөрлөөр ёс журмынх нь дагуу шарилыг хөндөх, сэргээх ажлууд хийгдэнэ. Улмаар шарилуудыг чандарлах, чандарласан шарилыг тэнд зориулан босгосон дурсгалын хана, суварганд байршуулах, тусгайлан бий болгосон жижиг төгөлд тухайн шарилыг оршуулах ажлууд төслийн хүрээнд хийнэ. Тиймээс энэ ажил маш удаан хугацаатайгаар хэрэгжинэ.
-Тус газарт хэчнээн оршуулга байдаг вэ?
-Бид мэргэжлийн судалгааны баг ажилуулж ил, мэдэгдсэн 250-260 шарил байгааг тогтоогоод байна. Удахгүй бурхан бологсдын ар гэрийнхэнтэй уулзах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
-Төслийн ажлыг яг хэзээнээс эхлэхээр төлөвлөж байна?
-Бидний ажил 2015 оноос хийгдэж эхэлнэ. Гүйцэтгэгчээ энэ ондоо багтаан шалгаруулж үйл ажиллагаа явуулах төслийг хэрэгжүүлэх гэрээ контактаа тодорхой болгоно. Амжвал энэ ондоо талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзах, мэдээлэл өгөх ажлууд үе шаттай явагдана. Энэ мэт зохион байгуулалтанд орсны дараа шарил чандарлах үйл явц үе шаттайгаар хийгдэнэ. Ер нь бусад орны жишигт туршлагуудыг харвал олон жил болсон шарилуудыг хүн тавих газар хаагдсанаас тодорхой хугацааны дараа шарилуудыг чандарлаж дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгодог. Хамгийн гол нь иргэд Далан давхрын оршуулгын газар хүн хөдөөлүүлэх газар хэвээрээ байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн хувьд шарилуудыг чандарлаж жижигхэн газарт байршуулж, бусад газарт барилга барих мэтээр буруугаар ойлгож байгаа. Тийм биш шүү. Харин ч явган замтай, цэцэрлэгт хүрээлэнтэй талийгаачдыг эргээд очиход бололцоотой тийм хэмжээний тохижилтыг хийх болно. Түүнчлэн чандарыг байршуулах зориулалтын суварга, хүндэтгэлийн хана, моддын төглийг бий болгоно.
Нарангийн энгэрийн оршуулгын газар нөөцгүй болжээ гэж үзвэл хаана
-Зарим иргэний хувьд шарил хөндөх тал дээр эсрэг байр суурьтай байж болох юм. Тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэх бэ?
-Бид энэ талаар иргэдээс асууж, санал хүсэлтийг авч байгаа. Манайд ирсэн гомдлуудыг аваад үзвэл шарил хөндөх гэж байгаад эсэргүүцсэн байр суурь цөөнгүй байсан. Бид ямартай ч учирлаад оршуулгын газар нь хэвээр үлдэнэ. Та талийгаачийн газрыг эргэхдээ эрж олоход ихээхэн бэрхшээлтэй, хог шороон дундуур, жихүүцэм айдастай газар явдаг байсан бол тийм биш болно. Маш тохитой, айж ичих зовлонгүй, цэвэрхэн орчинд талийгаач нойрсоно. Мөн харуул хамгаалалтай шөнө нь гэрэлтүүлэгтэй, ногоон байгууламжтай болно гээд тайлбарлахаар бүгд л ойлгож байгаа.
-Энэ ажлыг хийхэд мэдээж тухайн шарилуудыг хөндөх асуудал тулгарна. Нас барагсдын ар гэрийнхний хувьд үүнийг эмзэгээр хүлээж авах талтай?
-Хөндөхдөө юу юугүй техник ашиглахгүй шүү дээ. Мэдээж шарил хөнддөг мэргэжлийн хүмүүс гүйцэтгэнэ. Түүнээс бус юу юугүй техникээр нүдээд барилга байгууламж барина гэсэн үг биш. Үүнийг л ард иргэд маань зөвөөр ойлгоосой гэж хүсч байна.
-Ар гэрийнхэн нь тодорхойгүй шарилуудыг их байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Эзэнгүй шарилыг яасан ч яадаг юм гэх байдлаар асуудалд хандана гэж байхгүй. Үүнд захирагчийн алба маш өндөр хяналтыг тавьж ажиллана. Одоогийн байдлаар ил байгаа нь л 250-260 шарил байдаг талаар би хэлсэн. Үүний цаана газрын гүнд орсон, шарил чулуу нь хулгайд алдагдсан, нэр ус нь тодорхойгүй, эвдэрч хэмхэрсэн цөөнгүй шарил бий. Тэр бүхэнд мэдээж хүндэтгэлтэй хандана.
-Оршуулгын газартай хаяа дэрлэсэн хэчнээн өрх айл байдаг вэ. Энэ талаарх тойм тоо бий юу?
-Нэг хороо ойролцоогоор 3-5 мянган өрхтэй, 15-20 мянган хүн амтай байдаг. Тэгэхээр тухайн өрхийн 1/3 нь Далан давхарыг оршуулгатай хаяа дэрлэж байна гэсэн үг. Энэ бол эмгэнэл. Бид ирээдүйн далан давхарыг бэлдэхгүйн тулд эхнээсээ зөв төлөвлөлттэй ажиллах ёстой. 61-ийн гарамын цаана орших “Нью Семетри” ХХК-ийн оршуулгын газар олон улсын жишигт нийцсэн байдаг. Өртөг өндөр ч энэ бол тухайн иргэдийн сонголтын асуудал.
Нэг шарилыг оршуулахад ойролцоогоор 15-20 м.кв талбай зарцуулдаг. Тэгвэл жилд дунджаар 16 мянган иргэн нас барж байгаагийн 6500-7500 нь Улаанбаатарт гэхээр жил бүр нийслэлийн газар нутгийн 50-70 га газар оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.
-Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэчнээн хувийг оршуулгын газар эзэлдэг юм бэ?
-Нэг шарилыг оршуулахад ойролцоогоор 15-20 м.кв талбай зарцуулдаг. Тэгвэл жилд дунджаар 16 мянган иргэн нас барж байгаагийн 6500-7500 нь Улаанбаатарт гэхээр жил бүр нийслэлийн газар нутгийн 50-70 га газар оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.
-Ер нь нас барагсдыг оршуулах газарт үнийн ямар бодлого баримтладаг вэ. 61-ийн гармын оршуулгын газар үнийн хувьд маш өндөр юм билээ?
-Нарангийн энгэр, Өлзийтийн оршуулгын газар гэхэд ямар ч үнэ ханшгүй байдаг. Бүртгэлийн хураамж болох 20 мянган төгрөг төлөөд л боллоо. Энэ бол маш буруу тогтолцоо. Бусад улс орны жишгийг харвал саяас дээш хүн амтай метрополитан хот бол газрынхаа асуудлыг хэмнэх тал дээр анхаарлаа хандуулдаг. Тийм учраас газар маш үнэтэй байдаг. Манайх тийм тогтолцоонд шилжихгүй юм аа гэхэд цэгцтэй болох ёстой. Тэгж байж бид газар нутгаа хамгаална. Замбараагүй тэлэлт төлөвлөгөөгүй оршуулгыг халах ёстой. Харин оршуулгын үйл ажиллагаа явуулж буй компаниудыг үйлчилгээний чанараас шалтгаалан үнэ тарифаа тогтоо гэсэн шаардлагыг бид журмандаа зааж өгсөн байгаа.
-Нарангийн энгэр нөөцгүй болж байгаа талаар та ярилаа. Тэгвэл ар гэрийн боломжгүй иргэд нас барагсадаа хаана оршуулах болж байнаа?
-Бид журамдаа оршуулгын үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ар гэрийн боломжгүй иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх заалтыг оруулан өгч байгаа. Мөн тэдэнд туслах сан байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөж байна.
-Гадны орнуудын оршуулгын газрын талаарх жишиг ямар байдаг вэ?
-Дэлхий нийтээр газрын нөөц бага учир дийлэнх нь шарилыг чандарладаг. Чандарлах үйл ажиллагаа хямдхан, газарт оршуулах нь үнэтэй байдаг. Тиймээс газраа өндөр үнээр үнэлдэг. Үүний дэргэд чулуу, хайрцагны үнэ бол юу ч биш.