Нэгэн мундаг охины бахархам үйлийн талаар та бүхэнд хүргэх гэж байна.
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасаг 23 ортой. Үүний 16 нь пүрштэй ор байжээ. Дөнгөж төрсөн ээжүүдийн хувьд суначихсан пүрштэй орон дээр хэвтэнэ гэдэг ёстой “там” билээ.
Тэгвэл долдугаар ангийн сурагч охин Ц.Ухаанзаяа олон мянган төрөх эхчүүдэд буян үйлдэж, тэдгээр 16 орыг модон ор болгож өгчээ.
Үйл явдлыг эхнээс нь сийрүүлье.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн 7а ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяа “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтоо тавдугаар сарын 19-ний өдөр гурван удаа хийжээ. Ц.Ухаанзаяа охин дуулна, уран нугарна, бүжиглэнэ, хөгжимдөнө.
Ухаан, сайхан сэтгэл, авьяасыг бяцхан биедээ бүрдүүлж чадсан охин тоглолтынхоо орлогыг аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн орнуудыг солиход зарцуулжээ.
Хандивын үйл ажиллагаа тус аймагт өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний зуны эхэн сарын шинийн 1-ний билэгт сайн өдөр болжээ.
Нэгдсэн эмнэлэгийн дарга Н.Орхончимэгтэй холбогдоход тэрээр “хуучны пүрштэй орнуудаа сольж чадахгүй их олон жил болсон. Тэгээд өнөөдөр ийнхүү шинэхэн модон орнууд хүлээн авсандаа маш их баяртай байна. 23 орноос 16-г нь сольсон. Үлдсэн орнууд нь дандаа хагалгааны дараах зориулалтын ор” гэлээ.
Сурагч Ц.Ухаанзаяа тоглолтынхоо өмнө хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгэлийн илгээмжээ Хан Хэнтийчүүддээ хүргэснийг бүрэн эхээр нь толилуулья.
СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ
“Намайг Цэрэндондовын Ухаанзаяа гэдэг. Сайхан сэтгэлт хүмүүн таньд сэтгэлийн үгээ хэлэх завшаан олдсонд хязгааргүй баярлаж байна. Монгол Улс энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан, тун удахгүй 3 сая дахь иргэнээ хүлээн авах гэж байгаа нь надад маш сайхан санагдсан. Тиймээс би бяцхан оюундаа тунгаан бодсоны эцэст энэ үйл хэрэгт өөрт байгаа зүйлээрээ хувь нэмэр оруулахыг хүссэн. Надад байгаа тэр зүйл бол миний бяцхан авьяас” учир хандивын тоглолт хийхээр шийдсэн юм. Энэ тоглолтынхоо орлогоос хорвоод мэндлэх шинэ иргэнийг тосон авч байдаг аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-т хандивлаж, алаг үрээ алтан хэвлийдээ тээж, амар амгалан амаржсан эхчүүдийн орыг нь шинэчилж өгөхөөр шийдээд байгаа билээ. Та бид хамтран эхчүүд, бяцхан үрсийнхээ сайн сайхны төлөө энэ асуудлыг шийдэж чадна. Иймээс үе тэнгийн найз нар, ах, эгч, Чингис хотын иргэн та бүхэн миний санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэж, сайхан сэтгэлээс урган гарсан сайн үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна. Аавдаа алт, ээждээ эрдэнэ болсон энхрий булбарай дүү нар минь эсэн мэнд бойжиж, Их эзэн Чингис хааны оюунлаг үрс олон болох болтугай”
Тэрээр ийнхүү сэтгэлийн илгээмжээ нутгийнхандаа хүргэжээ.
Ц.Ухаанзаяа Нийслэлийн шилдэг сурагч, 2013 оны Хэнтий аймгийн урлаг, хүмүүнлэгийн шилдэг сурагч, Монголын Хүүхдийн төлөө үндэсний газрын “Авьяас” алтан медаль, Монголын хүүхдийн ордны “Эрдэм” алтан медаль, Монголын сурагчдын холбооны “Авьяаслаг сурагч” алтан медаль, Цэцгэн шүүдэр уран нугаралтын улсын уралдааны хошой алтан медальт шилдэг сурагч ажээ.
Мөн Ц.Ухаанзаяа нь өнгөрөгч оны тавдугаар сарын 7-нд нийслэлийн Улаанбаатар чуулгын их тайзнаа “Ачийг тань хариулъя” тайлан тоглолтоо хийжээ. Тоглолтын орлогоороо Баянзүрх дүүргийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, “Бадамлянхуа” хүүхдийн асрах төвийн 350 гаруй өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын дунд хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд өөрийн болон үе тэнгийн найзуудынхаа уран бүтээлийн дээжээс сонирхуулахын сацуу гар зургийн уралдаан, шүлэг, дууны тэмцээнийг зохион байгуулж, 3 500 000 төгрөгийн үнэ бүхий өөрийн тоглолтын тасалбараа “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй” хүүхдийн ном, гарын бэлгийн хамт хүүхэд бүрт бэлэглэсэн байна. Мөн тус асрах төвүүдийн номын санд 500 000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй” номыг хандивласнаас гадна тоглолтыг нь үзэхээр ирсэн бүх үеийн найзууддаа тасалбараа дагуулан 1 500 000 төгрөгийн үнэ бүхий номыг дагуулан өгч, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.
Бид Ц.Ухаанзаяа охинтой холбогдох гэсэн боловч тэрээр хичээлтэй байгаа ажээ.
Бяцхан биедээ багтахааргүй их авьяас чадвар, ухаан, сайхан сэтгэлийг хослуулан, баргийн хүний хийхээргүй зүйлийг хийж чадсан Ц.Ухаанзаяа охиндоо манай сайтын зүгээс удахгүй болох хүүхдийн баярын мэндчилгээг хүргэхийн сацуу улам их амжилтыг хүсэн ерөөе.