-Эх үрсийн баярт зориулсан цуврал ярилцлага-
-Ах бид хоёр хамгийн сайн найз-
М.Ивээл АНУ-д кино найруулагч мэргэжлээр сургуулиа төгсөөд эх орондоо иржээ. Түүний аав нь найруулагч О.Машбат, ээж нь гавьяат жүжигчин Н.Батцэцэг. Уран бүтээлч гэр бүлд, кинонд ойр өссөн хүү мөн л киноны хүн болов.
Багадаа ээжтэйгээ хамтарч хэд хэдэн кинонд дүр бүтээсэн Ивээл дэлхийн кино үйлдвэрлэгч эх оронд мэргэжил эзэмшээд, сурсан мэдсэнээ ард түмэндээ шалгуулахаар аавтайгаа хамтран анхны уран бүтээлдээ орж байна. Шинэхэн уран бүтээлчтэй кино урлаг болон кинонд ойр өссөн хүүхэд насных нь талаар яриа өрнүүллээ.
-Багадаа хүүхдийн баярыг яаж өнгөрүүлдэг байсан бэ?
-Хоёр эгчтэйгээ хүүхдийн паркад тоглоно, ээжийн ахын хоёр охин л доо. Агаарт жийдэг дугуй, төөрдөг байшин, эргэдэг толгой эргүүлдэг нэг тоглоом байсан юм аа. Тэрэнд суух дуртай. Нэг удаа ээжтэй суутал ээж ”бууя аа” гэж хашгирсан. Бас хөөсөн чихэр хацартаа наалдуулаад л амтархан иддэг байлаа.
М.Ивээл: Би багадаа банкны захирал болно, ах хотын дарга болно гэдэг байлаа. Монополь гэж тоглоом манайд байдаг, түүгээрээ их тоглоно. Нэг удаа тоглож байгаад ах бид хоёр муудалцсанаа мартдаггүй. Би банкныхаа өндөр барилгыг барих гэтэл ах байшин барих газар хотдоо өгөхгүй гээд бид хоёр муудалцаж билээ.
-Анх хэдэн настайдаа ямар кинонд тоглож байв?
-“Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд тоглохдоо 10 настай байлаа. Энэ киноны зохиолыг ээж надад уншиж өгсөн. Баяраа ээжийгээ эмчлүүлэхээр явахад нь онгоцны буудал дээр “Ээж ээ, би танд хамгийн сайн хүү чинь байж чадна шүү. Та итгээрэй, хурдан эдгэрээд ирээрэй” гэж хэлдэг.
Явсан хойно нь ажил хийгээд мөнгө цуглуулдаг тухай ээжийн ярьж өгөхөд би уйлаад л сонсож суусан. Гэрт чив чимээгүй ээж бид хоёр л байлаа. Ээж зохиолоо уншиж дуусаад “Миний хүү Баяраагийн дүрд тоглож чадах уу?” гэж асуухад нь “Мэдэхгүй, би айгаад байна” гэж хэлсэн. Тэгээд аав, ээж хоёр хажууд байсан болохоор олон сайн жүжигчидтэй тоглосон доо.
Гэхдээ намайг бусад жүжигчний адил сонгон шалгаруулалтад оруулж байж тоглуулсан шүү. Түүнээс хойш би “Кинонд тоглоё л” гэдэг болчихсон. Дараа нь “Цагаан сүүний домог”, “Вансэмбэрүү” кинонд тоглолоо.
“Цагаан сүүний домог” киног ардын жүжигчин Б.Жигжидсүрэн гуай найруулсан. Жийгээ найруулагчийг их ширүүн хүн гэж сонсоод яадаг бол доо гэж айж байлаа. Гэтэл санаснаас огт өөр, надад маш сайн хандсан. Энэ кинонд олон сайхан уран бүтээлчид хамтарч ажилласан юм.
Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулган, Б.Найдандорж нарын олны хүндэтгэл хүлээсэн уран бүтээлч ах нар тоглосон. Би Д.Сосорбарам ахыг гижигдэж тоглодог байснаа санадаг юм. Сосорбарам ах ер уурлахгүй хүүхэд шиг л надтай тоглодог байж билээ.
-Гэр бүлээрээ кино урлаг руу орчихлоо доо?
-Тэглээ. Би багадаа банкны захирал болно, ах хотын дарга болно гэдэг байлаа. Монополь гэж тоглоом манайд байдаг, түүгээрээ их тоглодог байлаа. Нэг удаа тоглож байгаад ах бид хоёр муудалцсанаа мартдаггүй. Би банкныхаа өндөр барилгыг барих гэтэл ах байшин барих газар хотдоо өгөхгүй гэсэн.
Тэгэхээр нь би ахад хотоо хөгжүүлэхэд чинь мөнгө өгөхгүй гэж билээ. Ах бид хоёр шпагеттиний гоймонгоор гэр дотуураа зам хийгээд л тоглодог байлаа. Ээж гоймон дээр гишгээд хөл нь өвдөхөд бид хоёрт үглэнэ. Хүүхэд нас минь зугаатай, хөгжилтэй өнгөрсөн шүү. Биднийг бүх боломжоор хангаж өгсөн аав, ээждээ "баярлалаа" гэж хэлье.
-Тэгвэл “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” кинонд нэлээд зовлон үзсэн хүүгийн дүрд тоглодог. Ээж нь хүнд өвчтэй, ээждээ эмчилгээний мөнгө олох гэж хүнд ажил хийдэг Баяраа хүү. Чиний бага нас шиг тийм хөгжилтэй, аз жаргалтай биш. Энэ дүр чамд ямар нэг сэтгэгдэл үлдээсэн үү?
-Киноны зураг авалтыг асрамжийн газарт хийсэн. Тэр үед би хоёр хүүхэдтэй найз болоод, тэдний амьдралын талаар сонссон.
Надтай хамт зураг авахуулсан хүүхэд ээж, аавгүй асрамжийн газарт байдаг гэж ярьсан. Би жүжиглэж уйлахдаа тэр хүүгийн амьдралыг боддог байлаа. Эцэг, эхгүй байх ямар хэцүү, байгаа зүйлээ үнэлэх ёстой гэдгийг тэр кинонд тоглосноор мэдэж авсан. Аав, ээж хоёр өдөр болгон зайрмаг авчраад л, хоолны мөнгө, компьютер, тоглоом гээд бүх л юм байх ёстой гэж боддог байж.
“Найзууд ийм тоглоомтой болчихлоо, надад авч өг л дөө” гээд л нэхдэг. Кинонд тоглосноос хойш хүн болгон компьютер тоглоомтой байдаггүй юм байна. Тоглоом байтугай аав, ээжгүй хүүхэд байна гэж сэтгэлдээ маш сайн хүлээж авсан ч мах цусандаа шингээтэл нэлээд удна шүү дээ.
Киног яг театрт гарсан бичлэгээр нь хэд хэдэн удаа давтан үзэх тусам өмнө нь анзаараагүй найруулагчийн хэлэх гэсэн нарийн санаануудыг олж хардаг.
-Кинонд тоглоно гэдэг ажил хийж байна гэсэн үг. Анхны кинондоо тоглоод аав, ээжээсээ цалин авсан уу?
-Ээжийн хүү кинонд сайн тогловол хэдэн зуун мянга ч билээ дээ, тухайн үед нэлээд их мөнгө өгнө гэж байсан. Тэгээд урамшуулж байна гээд хэдэн төгрөг өгсөн юм аа. Тэр зун нь гэр бүлээрээ Бээжин явлаа. Бээжингээс дугуй авъя гэтэл ээж “Ачаа бараа болно, яаж авах юм бэ” гэж дургүй байна.
Тэгэхээр нь би ээжээс “Та надад кинонд тоглосны дараа өгнө гээд өгөөгүй, тэр мөнгөө өг” гээд нэхэж билээ. Тэгээд аав ээж хоёр яаж ч чадаагүй, ах бид хоёрт нэг нэг дугуй авч өгсөн. Ачаа бараа авахгүй амар явна гэж байсан хүмүүс хоёр дугуйтай буцаж ирсэн. Тэгээд ирсэн хойно ээж гэрээ бичээд, надаар гарын үсэг зуруулж билээ. Тэрнээс хойш мөнгө нэхээгүй л дээ.
-Аав ээжийнхээ уран бүтээлийн ажлаар явахад багадаа хамт явдаг байсан уу?
-Ах, бид хоёр аав ээжийг хөдөө зураг авалтаар явахад машиных нь хонины хонхорт бамбайтал дэвссэн хөнжил пүүгээн дээр тоглоод, идэж уугаад л явдаг байлаа. Ах бид хоёр нэг насны зөрүүтэй. Бид хоёр хамгийн сайн найзууд.
-Ах нь ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Бас найруулагч мэргэжилтэй, найруулах өвөрмөц арга барилтай. Ах Чикагогийн их сургуулийг, би мөн Чикагод Колумбиа коллежийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Хоёр өөр сургуулиас өөр төрлийн мэдлэг олж аваад хамтран ажиллах гэж байгаа юм. Тэр нь хэрэгтэй гэж бид хоёр үзсэн.
-Ах нь кинонд тоглож байсан уу?
-“Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” киноны багахан хэсэгт тоглосон. Ах дэлгэцийн ард байх сонирхолтой. Харин би кинонд тоглох дуртай хүүхэд байлаа.
-Тэгвэл кинонд тоглох сонирхолтой байх нь, тийм үү?
-Үгүй байх аа. Би одоо найруулагчийн мэргэжилдээ дуртай, сонирхолтой. Намайг есдүгээр анги төгсдөг жил манайх гэр бүлээрээ Америк руу явсан. Тэр үед аав, ээж хоёр надаас ямар мэргэжилтэй болох вэ гэж асуухад нь “Жүжигчин” болно гэдэг байлаа. Судлаад үзсэн чинь жүжигчний мэргэжил хэцүү санагдахад нь бодлоо өөрчилж, найруулагч мэргэжлийг сонгосон хэрэг.
Сургуульдаа орсон хойноо найруулагчийн ажил илүү хүнд болохыг ойлгосон. Тэр үед нэгэнт сонголтоо хийчихсэн байсан тул бодлоо өөрчилж чадаагүй. “Колумбиа коллеж” урлагийн сургууль л даа. Сайн найруулагч, зураглаач бэлтгэдэг. Киногоороо Америктаа нэр хүндтэй. “Оскар”-ын шагнал хүртсэн “Аватар” киноны зураглаач Мауро Фиоре, "Дайны хүлэг", "Байлдагч Райныг аварсан нь", "Линкольн", "Чаддаг бол намайг барь" зэрэг киноны зураглаач Ианус Каминский, "Sun Dance Festival" буюу “Нарны бүжиг” гэж киноны бие даасан, хамгийн том наадамд орсон залуу найруулагч мөн манай сургуулийг төгссөн.
Ер нь манай сургуулийн нэр хүнд Америкт өсөж байгаа. Дэлхийн шилдэг сургуулиудын 12 дугаарт орсон гэж “Hollywood reporter” сэтгүүлд гарсан байсан. Манай сургуульд нэг монгол хүүхэд сурдаг гэж сонссон ч хайгаад олж чадаагүй. Дөрвөн жил их л зүйл сураад ирлээ. Гоё кино бүтээнэ гэсэн итгэлтэй байгаа.
-Монголд аль сургуульд сурдаг байв?
-Орос гуравдугаар сургуульд есдүгээр анги хүртлээ сурсан. Соронзон багшаас их айна. Түрүүн найзындаа очихдоо сургуулиа холоос харсан, гоё харагдаж байна лээ. Ажил гайгүй болохоор ээж сургуулиар оруулна гэсэн. Сургууль дотуураа явж, ангиараа орно доо.
-Тэгэхээр Америк руу орос хэлтэй хүү явсан хэрэг үү?
-Би багадаа компьютер тоглоом тоглодог, телевизээр англи хэл дээр хүүхэлдэйн кино үздэг байлаа. Үүний ачаар англиар бага зэрэг ярьж сурсан минь Америкт очсон хойно их тус болсон. Гэхдээ анх очоод хүний яриаг ойлгохгүй, хүмүүс миний яриаг ойлгохгүй амаргүй байсан. Нэг жил болоход жигдрээд ирсэн.
Би Америкийн кино урлагт Монголынхоо нэрийг гаргах хүсэлтэй
-“Цэн тогоруу” кино будаг нь ханхалсан найруулагчийн анхны уран бүтээл үү?
-Миний ажиллах анхны бүрэн хэмжээний уран сайхны кино. Оюутан байхдаа богино хэмжээний таван кино найруулсан. 20-иод киноны туслах найруулагчаар ажилласан.
-Энэ киноны зохиолыг хэн бичсэн бэ?
-Ах бид хоёр санааг нь гаргаад хамтарч бичсэн. Ах миний өмнө Монголд ирж, бид хоёр онлайнаар холбогдож, ярилцаж байгаад зохиолоо бичиж дуусгаад буцсан. Аминчхан үзэлтэй байсан хүн яаж бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулж хувьсан, өөрчлөгдөж чаддагийг хоёр өөр хүний зан араншин, төрхөөр харуулсан хурц үйл явдалтай, залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлсэн бүтээл болох юм.
Киноны зураг авалт ирэх долоо хоногт эхэлнэ. Бэлтгэл ажилдаа орчихсон, шахуу хөтөлбөртэй их л завгүй ажиллаж байна даа. Киноныхоо нээлтийг ирэх наймдугаар сарын 29-нд хийхээр төлөвлөсөн.
Би Монголдоо ч, Америкт ч ажиллах бодолтой. Монголынхоо кино урлагийг улам хөгжүүлэх, олон авьяаслаг уран бүтээлч залуустай хамтарч ажиллах бодол бий. Бас гадаадад Монголынхоо нэрийг гаргах хүсэлтэй.
Ахтай бараг л нисэх буудал дээр зөрсөн. Чикагод сургуулиа төгсөцгөөсөн болохоор одоо Лос-Анжелес руу кино бүтээдэг төв рүүгээ дөхөх санаатай нүүж байгаа юм. Би Монголдоо ч, Америкт ч ажиллах бодолтой. Монголынхоо кино урлагийг улам хөгжүүлэх, олон авьяаслаг уран бүтээлч залуустай хамтарч ажиллах бодол бий. Бас гадаадад Монголынхоо нэрийг гаргах хүсэлтэй. Нүүдэл суудлаа ах хариуцаад байр байдлаа төвхнүүлэх ажилтай.
-Цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ. Энэ киногоо дуусгаад Америк руу яваад өгөх үү?
-Монголдоо ч, Америкт ч ажиллах бодолтой. Монголынхоо кино урлагийг улам хөгжүүлэх, олон авьяаслаг уран бүтээлч залуустай хамтарч ажиллах бодол бий. Бас гадаадад Монголынхоо нэрийг гаргах хүсэлтэй. Манай сургууль оюутнуудад юм сургахын тулд маш их шахдаг. Хальсан дээр кино зураг авдаг. 90 минутын хальсанд багтааж киногоо хийж чадаагүй бол хохь нь болно.
Бага төсөвтэй хэр нь их зүйл шаардана. Зохиол сайн байх хэрэгтэй, жүжигчин олох гээд бүх ажлаа бид өөрсдөө хариуцна. Хамгийн сүүлд би аавдаа зодуулдаг хүүхдийн тухай богино хэмжээний кино бүтээсэн. Гэр бүлийн дарамтад байгаа тэр хүүхэд санамсаргүй өөр хүнтэй уулзахад тэр хүн нь ааваасаа хол байхыг хэлж, зоригжуулж байгаа тухай өгүүлдэг. Тэр киног өвөрмөцөөр хийхийг хичээсэн. Киноны зураг авалт хийхэд маш их бэрхшээл тулгарна.
Жишээлбэл, Модон дунд хагас ам.метр талбайд жижигхээн түүдэг асаах болтол гал түймрээс сэргийлэхийн тулд гурван талд нь галын хор, цорготой ус, гал командын төлөөлөгч байлгах ёстой. Тэр зураг авалтын бичиг баримтыг бүрдүүлэх гэж сар гаруй хугацаанд явсан. Биднийг сайн сургах гэж багш нар өндөр шаардлага тавьдаг. Тухайн үед их хэцүү санагдаж, бухимдах үе гардаг ч дууссан хойноо ихийг сурч авснаа мэддэг. Бид баримтат, инээдмийн гэх мэт бүх төрлөөр зураг авалт хийж байсан.
-Америкт кино урлагийн чиглэлээр сурч байгаа ямар ч хүн Холливуудын тухай мөрөөддөг байх, тийм үү?
-Америкийн кино ертөнцөд Холливууд, бие даасан уран бүтээлчид гэсэн хоёр том ангилал бий. Холливуудад том том студиуд сая сая долларын кино төсөл хэрэгжүүлдэг. Холливуудын кинонууд зохиолоос гадна тэсрэлт, дэлбэрэлт зэрэг хурц үйл явдлуудаараа хүмүүсийн сонирхол илүү татаж чаддаг. Бас сайн зохиолтой кинонууд ч бий л дээ.
Харин бие даасан уран бүтээлчид сайн зохиолтой байх гол шалгуур тавьдаг. Тэсрэлт дэлбэрлт зэрэг үйл явдалтай зураг авалт хийх төсөв мөнгөгүй учир уран бүтээл талд нь илүү анхаардаг. Мөнгө багатай гэдэг нь 10-15 сая доллар, бидэнд бол их мөнгө л дөө. Холливуудын киноны төсөв бол 100-200 сая доллараар яригдана.
Би бие даасан уран бүтээлчид шиг урлагийн чанар өндөртэй, сонирхолтой кино бүтээх сонирхолтой байгаа. Манай сургуулийг төгссөн Иордан Вог Робертс “Зуны хаад” киногоороо “Нарны бүжиг” кино наадамд оролцсон, манай сургуулийн хамгийн залуу уран бүтээлч. “Sundance Film Festival” нь Америкийн бие даасан киноны хамгийн том наадам. Америкийн дийлэнх найруулагчид энэ наадмаас нэр алдрын гараагаа эхэлдэг.
-Монголд уран сайхны кино олноор гарч байгаа. Чи сүүлийн үеийн кинонуудыг хэр үздэг вэ, мэргэжлийн хүний нүдээр ямар дүгнэлт хийж байна?
-Америкт монгол кино олж үзэхэд хэцүү байдаг. Хамгийн сүүлд би “Ларьдма”, 2006 онд гарсан “Хадаг” киног үзсэн, их таалагдсан. Кино урлаг хөгжиж байгаа нь сайхан санагдсан, түүнд нь хувь нэмрээ оруулах санаатай ажлаа эхлэх гэж байна.
“Аравт” киног онлайнаар үзсэн, яг кино театрт гарснаар нь дахин үзэхийг хүсэж байгаа. DVD-г нь худалдаж авч, өрөөндөө суугаад жижиг гэлтгүй нюансуудыг нь олж харж, найруулагчийн үзэгчдэд хүргэх гэсэн санааг харах нь чухал. Тийм болохоор одоо хөдөө зураг авалтад явах замдаа кинонууд үзье гээд ээжид хэлээд байгаа. Хуучны кинонуудыг болбол дижитал хэлбэрт оруулаагүй хальсаар нь үзвэл илүү дээр байдаг.
-Багадаа ээжийнхээ тоглосон кинонуудаас ямар киног нь сонирхож хүлээж авч байв?
-“Их бүрдийн домог” киног телевизээр үзээд өндөр хадан дээрээс унаж байгаа хэсгийг хараад толгой эргэх шиг санагддаг сан. Дараа нь ээж “Тэр кинонд тоглоход монгол гуталтай хадан дээрээс хальтирч унах гээд байсан” гэж хэлсэн.
Багадаа ээжийн тоглосон киног үзээд ээж минь ямар залуу байсан юм бэ гэх мэт өнгөц талаас нь л хардаг байж. Харин одоо дахин үзнэ. Киног хэд хэдэн удаа давтан үзэх тусам өмнө нь анзаараагүй нарийн санаануудыг олж хардаг.
М.Ивээлийн мэргэжлийн багш, Холлвидуудын олон киноны найруулагчаар ажилласан, продюссер Кевин Күүпер өнгөрсөн хугацаанд шавь нараараа 100-гаад кино хийлгэжээ. "Эдэн дотроос М.Ивээлийн бүтээсэн кино хамгийн сайн нь боллоо" гэж түүнийг сургуулиа төгсөх үед үнэлсэн нь ажлын талбарт гарч буй уран бүтээлч залууд их урам өгчээ. Хэний ч үл мэдэх монгол хүү Америк найруулагчийн сэтгэлд хүрсэн бүтээл хийж чадсан байна. Харин орондоо аав, ээж, ахтайгаа хамтарч Монголынхоо кино урлагт хувь нэмрээ оруулахаар иржээ.