Казахстан улсын нийслэл Астана хотноо өнгөрөгч тавдугаар сарын 29-нд болсон Евроазийн эдийн засгийн дээд зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Евроазийн эдийн засгийн холбооны тухай гэрээнд гарын үсэг зурсан.
Уг гэрээ нь ирэх 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд гэрээний агуулга ач холбогдлын талаар өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин нар хамтран мэдээлэл хийлээ.
Элчин сайд нарын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар энэхүү гэрээний үр дүнд Евроазийн эдийн засгийн холбоо байгуулагдан, түүний гишүүн улсууд интеграцичлалын илүү өндөр түвшинд шилжих юм байна. Тодруулбал дээрх гурван улс нь уг гэрээгээр хоорондын бараа таваар, ажил үйлчилгээ, эд хөрөнгө, ажлын хүчийг чөлөөтэй шилжүүлэх, мөн эдийн засгийн голлох салбар болох эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээврийн бодлогоо харилцан зөвшилцөх үүрэг хүлээсэн байна.
Мөн гэрээний үр дүнд гурван улсын хооронд хил гаалийн хаалтгүй болж, биенесмэнүүд нэг хэв маягт оруулсан хууль тогтоомжийн дагуу аль ч улсад чөлөөтэй ажиллах боломж нээгдэн, бараа таваарыг хураамжгүй шилжүүлэхээс гадна гурван улсын иргэд Евроазийн эдийн засгийн холбооны аль ч улсад суралцах, ажиллах боломжтой болох аж.
Евроазийн эдийн засгийн холбоо байгуулагдсанаар Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн /ТУХН/ нутаг дэвсгэрт эдийн засгийн хөгжлийн хүчирхэг шинэ төв болох асар том буюу 170 сая хүн амтай нэгдсэн зах зээл бүрдэхээс гадна тус холбоо нь эдийн засгийн тогтвортой, үр ашигтай хөгжлийн шинэ хүчирхэг төв болж, гурван улсын хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх боломжийг хангаж, бүс нутгийн эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж Элчин сайд нар мэдэгдлээ.
Евроазийн эдийн засгийн холбооны бусад улсуудад нээлттэй байх аж. Тус холбоонд одоогийн байдлаар Армен, Кыргызстан улсууд ойрын хугацаанд элсэх саналаа илэрхийлж, бусад улсууд ч дээрх интеграцичлалын нэгдэлд оролцох сонирхолтой байгаа аж. Харин Холбооны гишүүн улсууд олон улсын бусад гэрээ байгуулах, нэгдэхэд ямар нэг саадгүй байхаар гэрээлжээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Евроазийн нутаг дэвсгэрт интеграцичлалын шинэ нэгдэл байгуулагдснаар ОХУ, Казахстан, Беларусь улсууд Монголтой худалдаа эдийн засгийн харилцааг сайжруулахад ч мөн эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэв. Монголын хувьд ч уг холбоонд нэгдэх боломж нээлттэй бөгөөд холбоонд нэгдсэнээр олон талын ач холбогдолтой гэж байлаа. Гэхдээ Монгол Улс элсэх эсэх талаар тайлбар чиглэл өгөх эрх байхгүй гэдгийг Элчин сайд нар дурдаад Монголын мэргэжилтнүүд уг баримт бичгийн талаар судалж байгаа байх гэж байв.