“Зугаатай зун-4" нэртэй, 4-р ангиа төгсөөд 5-р ангид дэвшин суралцах гэж буй бяцхан сурагчдад зориулсан гэх номонд Монгол Улсыг газрын хөрснөөс арчжээ.
Уг номны 53-р хуудсанд дэлхийн далайнуудыг нэрлэн бичих даалгавар дээр манай улсыг хятадтай нийлүүлэн нэг өнгөөр будаж, “Beijing” хэмээн нэрлэсэн зураг хэвлэсэн байх юм.
4-р ангийн Математик, Монгол хэл, Хүн орчин, Иргэний боловсрол, Дүрслэх урлаг- технологи зэрэг хичээлүүдийн агуулгыг багтаан, үзсэн мэдлэгээ бататган, бүтээлч оролцоотойгоор, бие даан өөрийгөө хөгжүүлэн дараагийн ангид дэвшин суралцахад зориулсан гэх энэ номын агуулга иймэрхүү.
Уг номыг Эмпати төвөөс эрхлэн гаргасан бөгөөд Б.Мөнхжаргал, А.Нэргүй, Ч.Оюундэлгэр нар зохиогч хэмээх алдар дор хэвлүүлсэн байна.
Энэ талаар тодруулахаар Эмпати төвийн 313019 дугаарын утсанд холбогдоход “Лавлаад, эргэн холбогдоё” гэсэн хариу өглөө.
Харин арваад минутын дараа тус компанийн дизайнер хэмээн өөрийгөө танилцуулж, нэрээ хэлэхийг хүсээгүй залуу тайлбар өгсөн юм.
Тэрээр, “Энэ бол далайг нэрлэх дасгал. Дэлхийн хотуудыг нэрлэх дасгал биш. Дэлхийн томоохон хотуудын нэрийг бичсэн. Заавал Улаанбаатар гэж бичих шаардлагагүй” гэсэн хариулт өгсөн юм.
Хэдийгээр тухайн дасгал далайг нэрлэх байсан ч бяцхан үрсэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой хэвлэсэн номонд ядаж л улсуудын хилийн заагийг тавих ёстой баймаар.
Хэн ч хараад дургүй хүрмээр ийм зурагтай номыг хүүхдэд зориулан хэвлэчихээд алдаа биш хэмээн хариулж буй нь үнэхээр харамсалтай.
8800 төгрөгийн үнэтэй энэ номыг зарим номын дэлгүүрт хэдийнэ борлуулж дуусчээ.
Саяхан л хүүхдэд зориулсан номтой холбоотой асуудал шуугиан тарьж, ШӨХТГ-аас зүй бус агуулгатай дөрвөн номыг эргүүлэн татсан.
Салбар хариуцсан яам нь зөвхөн сурах бичиг хариуцдаг учраас энэ мэт хүүхдэд зориулсан ном эзэнгүйдэж байгаа нь үнэхээр харамсалтай.