1998 онд Монголын үндэсний бөхийн холбооны суудалд заларснаас хойш өнөөдрийг хүртэл сайн дураараа өөрийгөө улираан сонгож дархлагдсан хүн бол Р.Нямдорж тэргүүн.
Ү.Хүрэлбаатар яруу найрагч “Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их хурал энэ есдүгээр сард хуралдана. Тэргүүнийг сонгох хурал шүүхэдсээр 11 жилийн дараа болох нь” гэсэн постыг хэдхэн хоногийн өмнө бичсэн юм.
Энэ талаар хэд, хэдэн эх сурвалжаас тодруулахад Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдсан болохыг хэллээ.
Р.Нямдорж тэргүүний хувьд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон болохыг тогтоож өгөх нэхэмжлэх шүүхэд гаргасан байна.
2002 оны арванхоёрдугаар сарын 22-нд их хурал нь хуралдаж, тэргүүнээ сонгож чадалгүй маргалдаад тарсан байдаг. Улсын дээд шүүхээс 2002 оны ээлжит IV хурлаар тэргүүн болсон нь тогтоогдохгүй байгаа тул МҮБХ-ны ээлжит их хурлыг гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг Цэцдийн зөвлөлд нь даатгасан юм.
Цэцдийн зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдаагүй учир Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газар албадан гүйцэтгэхээр болжээ.
Тодруулбал 2003 оны долдугаар сарын 1-ны Улсын дээд шүүхийн 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газар албадан гүйцэтгэхээр болжээ.
Үүний дагуу хэд хоногийн өмнө Цэцдийн зөвлөл 42 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, МҮБХ-ний ээлжит бус Их хурлыг хуралдуулж, тэргүүнээ сонгох шийдэлд хүрчээ.
Ээлжит бус Их хурлын товыг есдүгээр сарын 10-20-нд өдрийн сайныг сонгон хуралдахаар тогтоол гарсан байна.
МҮБХ-ны Цэцдийн зөвлөл ээлжит бус хуралтай холбоотой бүх асуудлыг хуралд бэлтгэх комисст шилжүүлжээ.
Энэ комисст Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, О.Балжинням, А.Сүхбат аварга тэргүүтэй нийт 19 хүний бүрэлдэхүүнийг баталжээ. Улсын арслан Л.Сосорбарам, улсын гарьд П.Сүхбат, улсын заан Д.Амгаа, Ж.Ганболд, улсын харцага М.Батжаргал, улсын начин Ц.Дуламсүрэн, болон бөхийн зүтгэлтнүүдээс Жавзмаа, Сүхбаатар, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, аймгуудын төлөөлөл болгон Дорноговь аймгийн бөхийн холбооны тэргүүн Гантулга, Орхон аймгийн бөхийн холбоооны тэргүүн Ц.Даваацэрэн нарын 15 хүн комисст сонгогджээ.
МҮБХ-ны дүрмийн дагуу ээлжит бус Их хуралд 200 төлөөлөгч оролцоно. Төлөөлөгчдийн 80-аас дээш хувь нь аймгийн начин цолоос дээш цолтой бөхчүүд байна.
Бөхийн холбооны удирдлагуудыг эсэргүүцэж, олон жилийн турш бөхчүүд шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж ирсэн.
Эдгээрийн дотроос уран мэх, хурдан шаламгай барилдаанаар үзэгчдийг шуугиулж явсан А.Сүхбат аварга “Бөхийн холбооны удирдлагуудтай үзэл бодол таарахгүй учраас зодог тайллаа” хэмээн наадамчин олныг сэтгэлийг үймрүүлж, нулимс дуслуулан, зүлэг ногоон дэвжээндээ мөргөчихөөд гарч одсон удаатай.
Гэхдээ тэрээр “Бөхийн холбооны удирдлага солигдвол би барилдана. Түрүүлж үзүүрлэхгүй байсан ч хамаагүй. Шинэчлэгдсэн бөхийн холбоо гарч ирвэл тухайн үеийн зургаан залуу заан яагаад барилдаж болохгүй гэж” хэмээн удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр амласан.
Р.Нямдорж тэргүүн огцорч, А.Сүхбат аварга барилдахыг бөхийн хорхойтнууд тун удахгүй харах нь ээ.