Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр өнөөдөр дархан аварга цолоо гардан авсан.
Есөн цагаан хөлт тугт танхимд ороход отгон дархан аваргын аав Ц.Гэлэгжамц хүлээж зогссон.
Түүнээс сэтгэгдлийг нь хуваалцахад “Хүүгээ шагнал авах болсныг өчигдөр л мэдлээ. Хүний нийгэм гэдэг хуулинд захирагдаж байдаг. Хуулиа биелүүлдэг ёс журам гэж бий. Үүний дагуу хүүд минь Дархан аварга цол боллоо. Цолны болзлоо хангаад удаж байсан хэдий ч өнөөдөр авч байгаад баяртай байна. Далай аварга цол хасах хууль батлагдсны дараа өгөх юм болов уу гэтэл бас л удлаа шүү” хэмээн ярьсан юм. Ингээд Дархан аварга цол хүртсэн Г.Өсөхбаяраас сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Монгол Улсын Дархан аварга гэх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Баяр хүргье танд?
-Баяртай байна. Монголын ард түмний мянган жилийн түүхтэй үндэсний их өв, соёл болсон, монгол түмний бахархал болж байгаа монголын үндэсний бөхийн эрхэм дээд цолыг хүртсэндээ баяртай байна. Дархан аварга цол монгол бөх хүн болгоны мөрөөдөж байдаг эрхэм дээд цол. Улсын Их Хурлаар баяр наадмын хуулинд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар энэ цолыг хүртэж байна. Сэтгэл өндөр байна.
-Даян аварга цол хүртэхдээ өвөөгийн цолонд хүрсэндээ маш их баярлаж байгаагаа хэлж байсан. Харин энэ удаа бөхийн дээд цолонд хүрлээ?
-Дархан аварга цолоо хадгалж, хамгаалж, нэр төртэй, ёс зүйтэй, жудагтай барилдаж явах болно оо. Монгол бөхийн хойч үе залуучуудад үлгэр дуурайлал болж, монгол бөхийн цаашдын хөгжлийн төлөө өөрийн чадах бүхнээ хийж явах болно.
-Наадамдаа зодоглоно биз дээ. Бэлтгэл хэр байгаа вэ.
-Бэлтгэл сайн байгаа. Монгол түмэндээ удахгүй болох баярын мэнд дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаарай.