-Наадам эхэллээ-
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
Хүй долоон худагт газар газрын уяачид хүрэлцэн ирж, аргамаг хүлгүүдээ сойж байна. Энэ жил Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 318 хязаалан төрийнхөө наадамд тоосоо өргөхөөр гарааны зурхайгаас хөдөллөө.
Даага, шүдлэн насандаа улс, бүсийн наадамд айраг, түрүү авч байсан олон сайхан хурдан буян уралдах гэж байна.
Энэ жил нар, хур тэгширсэн сайхан жил болж байгаа учир хамгийн олон аймгаас уяачид ирж, хурдан хүлгүүдээ сойж байгаа талаар Хурдан морины салбараа хорооноос мэдээлэв.
Мөн өнөөдөр Хүй долоон худагт Шүдлэн насны морьдын уралдаан 14.00 цагаас болох юм.