Чилийн шигшээ багийн од Алексис Санчес Арсенал клубт тоглох боллоо. Лондоны клуб Барселонад 35 сая евро төлсний эцэст түүнийг өөрийн болгожээ. Алексисийг Италийн аварга Ювентус болон Английн Ливерпүүл клубүүд идэвхтэй сонирхож байсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан билээ.
“Түүний хэр хэмжээний тоглогч вэ гэдгийг энэ зуны ДАШТ-ий үеэр олон хүн хангалттай харсан. Тэр манай багт ухаалаг тоглолт, бүтээлч чанарыг нэмэх болно. Тэр олон жилийн турш маш өндөр түвшинд тогтвортой тоглолт үзүүлсээр байгаа. Би түүнийг Арсеналд үүнийгээ хадгалж, улам сайжирна гэдэгт эргэлзэхгүй байна. Арсеналын фенүүд ч түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Арсеналын дасгалжуулагч Арсен Венгер хэлжээ.
“Би Арсеналын фенүүдийн төлөө чаддаг бүхнээ гаргах болно. Би Арсеналын тоглолтыг үзэх дуртай. Ийм том багт нэгдсэндээ баяртай байна” хэмээн Санчес өөрөө ярьжээ.
Тэрээр Арсеналд 17 дугаартай тоглох болсон бөгөөд долоо хоногийн 140 мянган фунтийн цалинтай гэрээ байгуулсан гэнэ.