Шагайн харвааны асарт гурван өдөр шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулж өнөөдөр аваргуудаа тодрууллаа.
Энэ жил нийт 50 багийн 490 гаруй харваачид өрсөлдсөнөөс Монгол Улсын үлэмж дархан мэргэн, Харишгүй мэргэн, Гарамгай мэргэн, Аймгийн мэргэн гээд 236 цолтой харваачид оролцлоо.
Мөн АНУ, Бельги, БНСУ-д амьдардаг монголчууд нэг баг болон энэ удаагийн тэмцээнд оролцсон нь онцлууштай үйл явдал боллоо.
Шигшээ тэмцээнд шилдэг зургаан баг шалгарснаас Монгол улсын гарамгай мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай “Ажнай” группийн баг тэргүүлж, Монгол улсын мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай “АПУ” компанийн баг хоёрдугаар байр, Т.Баварханд ахлагчтай “Тайгам Алтай” группийн баг гуравдугаар байранд тус тус шалгарлаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир