Авто замын уулзварын хөдөлгөөний зохион байгуулалт буруугаас шалтгаалан жолооч нар түгжрэлд орж, үргүй зардал гаргах, цаг хугацаа алдах нь их байдаг.
Тэгвэл “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд энэ байдлыг өөрчилж, уулзваруудыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгох, өргөтгөн шинэчлэх, шаардлагатай чиглэлүүдэд шинээр замын сүлжээ гаргах ажлыг өнгөрсөн жилээс шат дараатай хэрэгжүүлж байна.
Харин өнөөдөр Зуун айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил бүрэн дуусч, албан ёсоор нээлээ. Урьд нь байнга түгжрэл үүсдэг байсан энэ уулзварыг бүх чиглэлдээ гэрлэн дохиогоор шууд нэвтрэх боломжтой, дөрвөн замын уулзвар болгон өөрчилжээ.
Энэ ажлын зураг төслийг “Ростов” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Паблик роуд” ХХК гүйцэтгэсэн. Нийт 12105 ам метр талбайд хучилт хийж, 3564 ам метр талбайд явган зорчигчийн зам барьсан байна.
Мөн 21 ширхэг мод тарьж, 490.6 ам метр талбайг ногоон байгууламжтай болгож, гэрэлтүүлэг, гэрлэн дохио шинээр суурилуулжээ. Үүний сацуу өргөтгөлийн ажлын явцад ус зайлуулах 167 метр шугам хоолойг шилжүүлж, сайжруулсан байна.
Энэ бүхэнд нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулжээ.