Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож буй Монголын шигшээ баг эхний даваагаа амжилттай давлаа.
Өнөөдөр болсон тоглолтод Монголын “Хөх чононууд” өрсөлдөгч болох Хойд Марианы арлуудын багийг 4-0-ээр хожлоо. Тоглолт Улаанбаатарын цагаар 13:00 цагаас эхэлсэн бөгөөд манай шигшээ тэмцээнээ ийн амжилттай эхлүүллээ.
Гоолуудыг манай шигшээ багийн довтлогч н.Төгөлдөр, хагас хамгаалагч Э.Гал-Эрдэнэ нар хийжээ. Хойд Марианы арлуудын шигшээ баг түүхэндээ ганц ч ялалт байгуулж байгаагүй гэсэн хар түүхтэй. Тэгвэл энэ анти амжилтыг нь Монголын шигшээ багийнхан ч гэсэн үргэлжлүүлж, Марианы арлыг бутниргэв. Монголын шигшээ баг дараагийн ээлжинд Гуам болон Макаогийн багтай тоглох юм байна.
Н.Болд