Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улс энэ оны эхний хагас жилд 583.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үүнийг 986 орчим сая ам.доллараар борлуулсан гэх мэдээлэл байна. Дээрх дүн нь өнгөрсөн оны мөн үеэс даруй 300 мянган тонноор өссөн үзүүлэлт юм. Түүгээр зогсохгүй экспортын орлогын 47 хувийг бүрдүүлснээр “нүүрээ буруулсан” нүүрсийг “гүйцэж түрүүлэв”.
“Turquoise Hill Resources” компанийн тайланд дурдсанаар Оюутолгойд хоёрдугаар улиралд 140 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн гэнэ. Улмаар он гарснаас хойш 242.9 мянган тонн зэс баяжуулаад буй юм байна.
БНХАУ-ын худалдан авагчдын тээвэр ложистик сайжирснаар Оюутолгойн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, агуулах дахь нөөц нь багассан аж. Үүнээс гадна борлуулсан баяжмал дахь зэсийн хэмжээ нэмэгдэж, хоёрдугаар улиралд 36.2 мянга, энэ онд нийт 61.5 мянган тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус ордоос нийт 76.7 мянган тонн баяжмал дахь зэс худалдсантай харьцуулахад өндөр дүн болсон нь экспортын орлогод нөлөөлж буй юм.
Тэгвэл дэлхийн зах зээлд зэсийн үнэ цаашид хэрхэх бол. Өчигдрийн байдлаар тонн зэсийн үнэ 7026.5 ам.доллартай тэнцэж байсан нь чамлахааргүй үзүүлэлт гэхэд болно. Дэлхийн зэсийн хамгийн том хоёр хэрэглэгч болох АНУ-ын эдийн засаг тэлсэн, БНХАУ-ын аж үйлдвэрлэл нэмэгдэж, хотжих явц үргэлжилж буй нь эрэлтийг өсгөж байгаа ч улс орнуудын нийлүүлэлт өгсөх төлөвтэй нь уг таваарын үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Тодруулбал, “Goldman Sachs”-ынхан суурь металлын үнэ ирэх таван жилд буурах төлөвтэй гэж тооцжээ. Зэсийн үнэ доошилж, энэ оны эцэст тонн нь 6200 ам.доллартай тэнцэнэ хэмээх тэдний таамаглалыг “The Wall Street Journal” дамжуулсан байна.
Хөрөнгө оруулалтын банкны тооцоолсноор ирэх 6-12 сард шаргал металлын үнэ хямдрах гэнэ. Зэсийн хэрэглээний 40 орчим хувь нь ногддог БНХАУ-ын эрэлт ирэх саруудад буурна хэмээн зарим трейдер тэмдэглэснийг дээрх цахим хуудсанд мөн бичжээ. Бас АНУ-ын зэсийн эрэлт “сэргэх” тул ханшид нь эергээр нөлөөлнө хэмээн зарим компани үзэж байгааг уламжилсан байна.
Тухайлбал, Лондон дахь “Xconnect Trading” компанийн захирал Жэймс Маркс “Зэсийн үнийн төлөвт холимог төлөв ажиглагдаж байна гэж хэлэхэд болно. Гэхдээ тонн зэсийн үнэ 6400 ам.доллараас буурвал зах зээлд онцгой нөхцөл үүснэ” гэж ярьжээ.
Тэгвэл “Morgan Stanley”-гийн зүгээс уг таваарын үнийн талаар эерэг төлөв гаргасан бөгөөд металлын биржүүд дэх нөөц дундарч буй тул энэ оны хоёрдугаар хагаст тонн зэсийн үнэ дунджаар 7055 “ногоон”-той тэнцэнэ гэж таамаглаж байгааг “Bloomberg" саяхан мэдээлсэн юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд зэсийн үнэ сүүлийн 44 сарынхаа доод түвшинд хүрээд байв.
Ц.Болормаа