Энэ оны эхний хагас жилд Монгол Улс нийт 2.5 тонн боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 89.8 сая ам.доллараар экспортолжээ. Дийлэнхийг нь Их Британид нийлүүлсэн тухай Үндэсний статистикийн хорооноос энэ сарын дундуур уламжиллаа.
Шар металлын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 77.9 хувиар буураад байгааг тэд мэдээлэлдээ дайсан байна.
Энэ оны эхээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баялгийг эх оронд нь үлдээх алхам хийсний үр дүн хэмээн эдийн засагчид үүнийг үнэлжээ.
Монголбанк болоод түүнээс эрх олгосон банкинд алт тушаасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5, өсөн нэмэгдэх роялтийн хэмжээг 0 хувь болгохоор хуульд тусгасан билээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд энэ онд нэг сая унци (31 тонн) алт олборлохоор уулын ажлын төлөвлөгөө гаргаад буй. Үүний гуравны нэгийг Төвбанкинд төвлөрүүлэхээр Монголбанкныхан хичээж байна.
Харин Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ өнгөрсөн саруудад өссөн дүнтэй харагдана. Энэ оны эхний зургаан сард нийт 4.09 тонн алт худалдан авчээ. Өнгөрсөн онд ийм хугацаанд Төвбанкны нөөц 2.47 тонноор нэмэгдэж байв. Гадаад валютын нөөц гэрлийн хурдаар буурч, ердөө гуравхан сарын экспортыг хангахуйц түвшинд хүрээд байгааг гадаад, дотоодын эдийн засагчид сануулсаар буй үед энэ бол сайн үзүүлэлт. Тодруулбал, гадаад валютын нөөц алтнаас шууд хамааралтай, гадаад валют хомсдвол тухайн үеийнх нь зах зээлийн ханшаар алтаа худалдаалж, валютын нөөцөө бүрдүүлэх бүрэн боломжтой. Түүний зэрэгцээ гадаад валютын болон алтны нөөц ихтэй байна гэдэг нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш унахгүйн баталгаа билээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд энэ онд нэг сая унци (31 тонн) алт олборлохоор уулын ажлын төлөвлөгөө гаргаад буй. Үүний гуравны нэгийг Төвбанкинд төвлөрүүлэхээр Монголбанкныхан хичээж байна. Богино хугацаанд гадаад валютын нөөцийг өсгөх хамгийн хялбар арга бол Төвбанкны худалдан авах алтны хэмжээг нэмэгдүүлэх хэмээн эдийн засагчид сануулсаар байгаа.
Манай гадаад валютын нөөцөд нэлээд чухал үүрэг гүйцэтгэх алтны үнэ дэлхийн зах зээлд сүүлийн өдрүүдэд ялимгүй буурах хандлагатай байна. Өчигдөр Лондонд нэг унци алтыг 1307.25 ам.доллараар үнэлж байгааг “Bloomberg’’-ийн мэдээллээс харж болно. 2011 оны есдүгээр сард 1923.7 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд үнэлгээг тогтоож байсан ч өнгөрсөн онд 28 хувиар хямдарсан. Харин он гарсаар ханш нь аажмаар дээшилж, оны эхнээс үнэлгээ нь 9.5 хувиар өсөөд байна. Гэхдээ АНУ төдийгүй дэлхий нийтийн эдийн засаг сэргэж буй тул алтны ханш улам хямдрахыг “Goldman Sachs”, “Societe Generate” зэрэг банк, санхүүгийн гигантуудын шинжээчид анхааруулж буй.
Тухайлбал, “Societe Generale”-ын шинжээч Майкл Хэй ирэх дөрөвдүгээр улирал гэхэд алтны ханш одоогийнхоос таван хувиар хямд үнэлэгдэнэ хэмээн таамаглажээ. Харин “Goldliian Sachs’’-ын Жеффри Кюри энэ оны эцэст нэг унци алт 1050 ам.доллартай тэнцэнэ хэмээн тооцоолсон аж.
Б.Цэцэгсүрэн