Донецкийн Бүгд Найрамдах Ард Улсын салан тусгаарлагчид Малайзын мэргэжилтнүүдэд Боинг 777 онгоцны хар хайрцгийг хүлээлгэн өгсөн хэмээн Reuters дамжууллаа.
Үүний зэрэгцээ онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын цогцсыг осол болсон Торез хотоос галт тэргээр тээвэрлэж, Харьковт хүргэхээр замдаа гарчээ.
Энэ сарын 19-нд Малайзын ерөнхий сайд Нажиб Тун Разак Малайзын засгийн газар Украины босогчдоос олон улсын хууль дүрмийг мөрдөхийг шаардсан юм. Олон улсын дүрэмд зааснаар сүйрсэн Боингийн эзэд буюу Малайзын иргэний агаарын тээврийн компани л хар хайрцгийг авах онцгой эрхтэй гэдгийг тэрбээр талуудад удаа дараа сануулсан.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр хуралдаж, олон улсын байгууллагын мэргэжилтнүүдэд ослын газар шууд нэвтрэх боломж олгохыг шаардсан тогтоолыг санал нэгтэй баталсан. Үүнээс хэдхэн цагийн дараа онгоцны хар хайрцгийг мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн юм.
Мэргэжилтнүүд хар хайрцганд ослын дүр зургийг үнэн зөвөөр олж мэдэхэд туслах, чухал мэдээлэл агуулж байгаад итгэлтэй байна.
Нидерландын багийнхан Боинг 777 онгоцны ослыг мөрдөн шалгах ажлыг удирдан явуулахаар болсон. Мөрдөн шалгах ажлыг холбогдох улс орнууд, НҮБ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай нягт хамтран ажиллагааны дор зохион байгуулагдах аж.