Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нэр холбогдсон жүжигчин Жюли Гайетэй ирэх наймдугаар сарын 12-нд гэрлэхээр шийдсэн талаар тус улсын Le Parisien сонинд бичжээ. Хамгийн сонирхолтой нь Францын ерөнхийлөгч 60 насныхаа төрсөн өдөр болон хуримын өдрөө нэг дор зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Францын Социалист намын гишүүд ард түмний итгэлийг олж авах, илүү тогтвортой, журамтай улс төрчийн имиж бүрдүүлэхийн тулд Олландад гэрлэхийг зөвлөсөн гэсэн юм.
Энэ оны эхээр “Closer” сэтгүүл Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, жүжигчин Жюли Гайе нарын нууц явдлыг гэрчилсэн гэрэл зургууд дэлгэснээр тэдний харилцаа олон түмэнд ил болсон. Үүний дараа Ерөнхийлөгч энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, эхнэр Валери Триервейлерээсээ харилцаагаа тасалж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.
Хэдийгээр Олланд, Триервейлер нар албан ёсоор гэрлээгүй ч Францад түүнийг тэргүүн хатагтайд тооцдог байсан. Валери олон жилийн турш Францын ерөнхийлөгчийг бүхий л албан ёсны арга хэмжээ, дээд хэмжээний уулзалтуудад дагалдан явсан юм.
Гэвч ерөнхийлөгч Франсуа Олланд нууц амрагаа сонгох болсноо ийнхүү албан ёсоор мэдэгдэж, дурлалын гурвалжиндаа цэг тавихаар шийджээ.
Олландын хувьд энэ нь түүний анхны албан ёсны гэрлэлт болох аж. Өмнө нь Валери Триервейлер, Мари-Сеголен Руаяль гэгч хоёр ч эмэгтэйтэй олон жил амьдарсан ч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байна.