Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канадын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд энэ сарын сарын 23-25-ны хооронд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар ярилцах аж.
Түүнчлэн, хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бусад харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлнэ.
Энэхүү айлчлал нь тус улсаас манай улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын хүрээнд Ж.Бэйрд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт тус тус бараалхана.