Монголын хэвлэлийн хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” судалгааны эмхэтгэлийг гаргасан байна.
Та бүхэнд судалгаанаас тоймлон хүргэе.
Өнгөрөгч жил 57 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа зогсоож, 44 мэдээллийн хэрэгсэл шинээр мэндэлжээ. Мөн 13 мэдээллийн сайт шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
ТЕЛЕВИЗ
Өнгөрөгч жил хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс зөвхөн телевизийн тоо өсчээ. Одоогоор 142 телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр телевизийн 16 нь өөрийн 56 сувгаа үндэсний хэмжээнд цацдаг ажээ.
СОНИН
Энэ 2014 оны байдлаар Монгол улсын хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 123 сонин байна. 2013 онд 23,3 сая хувь ширхэг сонин борлогдсон бөгөөд энэ нь 2011, 2012 оныхоос 10 орчим хувиар борлуулалт буурсныг илэрхийлж байна.
Сонирхолтой нь, Улаанбаатар хотын иргэдийн 44 хувь нь сонин уншдаггүй бөгөөд ердөө 7 хувь нь өдөр бүр ашиглаж байгаа дүн гарчээ.
ВЭБСАЙТ
Сүүлийн жилүүдэд уламжлалт мэдээллийн хэрэгслээс цахим орчинд шилжих шилжилт асар хурдацтай нэмэгдэж байна. Үүний нэг жишээ нь сонин, сэтгүүлийн 41 хувь нь вэб сайттай байгаа бол телевизүүдийн 71 хувь нь фэйсбүүк хаягтай байгаа ажээ.
Энэхүү судалгааны мэдээлэл бүрдүүлэх ажлыг 2013 оны арванхоёрдугаар сараас эхлүүлж 2014 оны тавдугаар сарыг хүртэл үргэлжлүүлжээ. Энэ хугацаандаа Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциаци, шуудан компаниудын ирүүлсэн мэдээлэл болон Хэвлэлийн хүрээлэнгийн өөрийн бааз дээр үндэслэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагааа явуулж буй 350 орчим, орон нутагт ажиллаж буй 160 орчим хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээллээ бүрдүүлсэн байна.