Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Улан-Үдэ хот дахь Монгол Улсын ерөнхий консулын газрын зөвлөх, Эдийн засгийн ухааны доктор Х.Лүндэнбазарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, шагналыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болдбаатар өнөөдөр гардуулан өгчээ.
Х.Лүндэнбазар нь ОХУ-ын Москва хотын Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академид “Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл” сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрээр Улсын Төлөвлөгөөний Комиссын Их барилга, хөрөнгө оруулалтын газрын зураг төслийн хэлтэст ахлах мэргэжилтэн, ОХУ-ын Москва хотод суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчийн газарт Худалдааны атташе зэрэг ажлуудыг хийж байгаад 2013 оноос ОХУ-ын Улан-Удэ хотод суугаа ЕКГ-ын Зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.