АНУ-ын Мэрилэнд мужийн Жон Хопкинсийн эмнэлэг 190 сая ам. долларын нөхөн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Тус эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч өвчтөнүүдийнхээ видео бичлэгийг нууцаар хийсэн нь тогтоогдсон юм. Нийт 8000 эмэгтэй ийм гомдол мэдүүлсэн учир шүүхээс их хэмжээний нөхөн төлбөрийг дээрх эмнэлэгт оноожээ. Хачирхалтай нь энэ хэргийг үйлдсэн эмч Никита Ливай өнгөрсөн онд амиа хорлосон юм. Тэрээр түлхүүрийн оосор, үзгэндээ камер суулган, ихэнх үзлэгүүдээ бичиж хадгалсан байжээ.
Эмэгтэй өвчтөнүүдийн өмгөөлөгч “Эдгээр эмэгтэйчүүдийг хуурсан тул эмч буруутай. Тэр маш бүдүүлэг үйлдэл хийлээ” гэсэн байна.
Харин эмнэлгийн удирдлага “Нэг хувь хүн манай эмнэлгийг бүхэлд нь төлөөлж чадахгүй. Цагдаа нар олж авсан дүрс бичлэгүүдээ цааш тараахгүй гэж найдаж байна. Энэ нь хэрэг хаагдахад тусална” гэсэн байна.
Амиа хорлосон эмч хууль бус бичлэг хийж байгааг хамт ажилладаг эмч нь гадарлан, байнга хүзүүндээ зүүж явдаг үзгийг нь шалгаснаар энэ хэрэг илэрчээ. Дараа нь эмчийн гэрээс өвчтөнүүдийн 1200 ширхэг гэрэл зураг, бичлэгийг олсон гэнэ.
Гомдол мэдүүлдсэн өвчтөнүүд эмч тэднийг ердийнхөөс удаан хугацаагаар үздэг байсан гэсэн юм. Нас барсан эмч мөрдөн шалгалтын дараа насанд хүрээгүй өвчтөнүүдийн бичлэгийг огт хийгээгүй нь тогтоогджээ.
Ажлаасаа халагдсан тэрээр 10 хоногийн дараа амиа хорлосон аж.