Өчигдөр ОХУ-ын БХЯ дээр болсон хэвлэлийн бага хурал дээр Малайзын “Boeing-777” хөлөг онгоцыг украины цэргийнхэн унагасан байж болзошгүй хувилбарыг бататгах нэмэгдэл өгөгдлүүдийг тус улсын БХЯ гаргалаа.
Гэсэн хэдий ч өрнөдийн орнууд ОХУ–ыг улам шахалтад оруулж, тус улсын эсрэг илүү хатуу хоригууд авахаар заналхийлж буй юм. Шинээр авах хоригууд хэр хатуу болох нь өнөөдөр хуралдах ЕХ–ны орнуудын Гадаад хэргийн сайд нарын хуралдааны дүнд тодорхой болно. Москва уг ослоор олон улсын мөрдөх ажиллагаа явуулахыг шаардаж буй юм. Өчигдөр уг ажлын гол нөхцлүүдийн эхлэлийг тавьжээ.
Москвагийн хувилбар. Ням гаригаас даваа гаригт шилжих шөнө Кремлийн албан ёсны сайт дээр тус улсын ерөнхийлөгч Владимир Путин үг хэлснийг дүрс бичлэгээр тавьжээ. Энэ нь тус улсын шинэ түүхэнд өмнө гарч байгаагүй тохиолдол юм. Ерөнхийлөгч Путин Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (IKAO) ивээл дор мөрдөх ажиллагааг явуулахад бүхий л нөхцөл бололцоог бүрдүүлэхийг уриалсан. Ингэхдээ Украины зүүн хэсгийн сөргөлдөөнийг энхийн яриа хэлэлцээрийн шатанд шилжүүлэхийн тулд ОХУ бололцоотой бүхнийг хийх баталгаа өгсөн. Сонирхуулахад, ОХУ-ын Аюулгүйн Зөвлөл дээр өнөөдөр “ОХУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүхэл бүтэн байдалд” зориулсан хуралдаан болж байна.
Оросын БХЯ “Boeing-777” унасан яг тэр үед Донецкийн нутаг дэвсгэр дээр цэргийн онгоцууд байгаагүй тухай Украйны эрх баригчдын мэдэгдлийг няцаасан төдийгүй оросын цэргийнхэн украйны АЗХ-ний онгоцууд буюу багцаагаар Су-25 онгоцууд өндөрт хөөрч малайзын иргэний агаарын хөлөг онгоцноос 3-5 км зайд байсныг илрүүлсэн гэжээ.
Өчигдөр Оросын БХЯ “Boeing-777” онгоцны ослыг хэрхэн төсөөлж буйгаа болон украйны цэргийнхэн хөлгийг унагасан байж болзошгүй хувилбарыг нотлох нэлээд хэдэн нэмэлт өгөгдлүүд гаргаж тавьсан юм. БХЯ-ны үзэж байгаагаар, Боинг нь Донецк мужид нисч явахдаа агаарын коридороос хойд зүг рүү 14 км хазайсан байдаг. Үүний дараа Горловки дээр нисч өнгөрөөд чиглэлдээ буцаж орох оролдлого хийсэн, гэсэн ч агаарын коридорын хил хүрч амжаагүй юм.
Ямар учраас онгоц чиглэлээс гарсан болон украины диспетчер нисгэгчдийн хоорондын яриаг зөвхөн хар хайрцгийг тайлсны дараа л хэлэх боломжтой гэж Жанжин штабын ерөнхий газрын шуурхай албаны дарга Андрей Картаполов “Коммерсант” сонинд уламжилжээ. Тэрээр иргэний агаарын нисэх онгоц хил орчмоос мэдэгдэхүйц хэмжээгээр хазайна гэдэг нь нэг бол диспетчерийн командаар байж болно, эсвэл аянгаас тойрсон байж болно. Ингэхдээ аль аль тохиолдолд газрын диспетчерийн зөвшөөрлийг заавал авсан байх ёстой гэжээ.
Түүнээс гадна Картаполовын үзэж байгаагаар, “Boeing-777” осолдсон тэр өдөр украины ПДХ системийн “гурав дөрвөн” бүлэг ЗРК “Бук-М1” Донецкийн орчимд байсан бөгөөд сөнөсөн онгоцны агаарын зам яг тэдгээрийн бүсэд орж байсан аж. Баримтад тэд сансраас авсан зургийг харуулсан байна. Уг зургуудыг долдугаар сарын 14-18–ны өдрүүдэд авсан байна. Зураг дээр “Бук”-ийн нэг салаа “Boeing-777” унах үед Зарощенское сууринд байсан бөгөөд энэ нь Донецкаас зүүн хэсэгт 50 км зайтай бөгөөд салан тусгаардагчдын хяналтанд байгаа Шахтерск хотоос ердөө 8 км оршдог байна. Гэтэл долдугаар сарын 18–нд “ЗРК “-ийн салаа байрыг орхин явжээ.
Жанжин штабын төлөөлөгчийн ярьснаар, долдугаар сарын 17–нд украины Бук” цогцолборын радиолокаторын 9С18 “Купол М1” станцууд дээд зэргээр эрч хүчтэй ажиллаж байсан гэнэ. “Boeing-777” унагасны дараа есөн станц ажиллаж байсан. Харин маргааш өдөр зөвхөн дөрөв нь ажиллаж байжээ. Ингэхдээ Оросын БХЯ онгоц унагасан газар “земля-воздух” пуужин тавьсныг илрүүлсэн тухайгаа уламжлаагүй айна. Түүнчлэн Донбассын салан тусгаарлагчдад ямар нэгэн зэр зэвсэг нийлүүлсэн тухай болон ялангуяа, онгоц унагасан байж болох “Бук”-уудыг нийлүүлсэн тухай мэдээллийг няцаав.
Оросын БХЯ “Boeing-777” унасан яг тэр үед Донецкийн нутаг дэвсгэр дээр цэргийн онгоцууд байгаагүй тухай Украины эрх баригчдын мэдэгдлийг няцаасан төдийгүй оросын цэргийнхэн украины АЗХ-ний онгоцууд буюу багцаагаар Су-25 онгоцууд өндөрт хөөрч, малайзын иргэний агаарын хөлөг онгоцноос 3-5 км зайд байсныг илрүүлсэн гэжээ.
Москва хот. А.Огторгуймаа