Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих бодлогыг хотын захиргаанаас хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Хан-Уул дүүргийн II хорооны Нэхмэлийн шар байрны иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн талаар шинээр батлагдсан журмыг танилцуулжээ.
Эдгээр байрыг тойрсон олон асуудал сүүлийн жилүүдэд иргэд болон барилгын компаниудын дунд гарсан бөгөөд үүнийг зохицуулах тодорхой дүрэм, журамгүй байв.
Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн зургадугаар сарын 9-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмыг баталжээ.
Ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон дээрх 19 орон сууцны иргэд барилгын компаниудтай хуулийн хүрээнд журмын дагуу гэрээ байгуулан хамтран ажиллах боломж бүрдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж, барих ажил Нэхмэлийн шар гэгддэг байрнуудаас эхлэх гэж байна.