АНУ-ын Тагнуулын албанаас Малайзын иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоцыг Украины салан тусгаарлагчид цэргийн онгоцтой андуурч сөнөөсөн хэмээн тус байгууллагаас өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ.
Хиймэл дагуулаас авсан зураг, босогчдын утасны яриа, олон нийтийн сүлжээнээс авсан мэдээлэл зэрэгт үндэслэн ийн дүгнэлтэнд хүрчээ.
Түүнчлэн тэд тус осолд Оросын эрх баригчдын шууд оролцоо байгаа эсэх талаар мэдээлэл Вашингтонд байхгүй гэсэн юм. Гэвч Украины зүүн бүс нутагт онгоц осолдож, гэм зэмгүй олон хүний амь эрсдэх нөхцөлийг ОХУ бий болгож өгсөн хэмээн АНУ-ын Тагнуулын албаны төлөөлөгчид үзэж байна.
Түүнээс гадна тэд Москваг Украины салан тусгаарлагчдыг одоог хүртэл зэр зэвсэг, танкаар хангаж байгааг хэлж, эрс буруушаасан юм.
Украины босогчид өдийг хүртэл тус улсын зэвсэгт хүчний 12 агаарын хөлөг онгоц, нисдэг тэргийг сүйтгэсэн хэмээн АНУ-ын Тагнуулын алба тооцоолжээ.
АНУ-ын Тагнуулын алба Малайзын онгоцны осолд Украины Зэвсэгт хүчний оролцоо байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа гэсэн юм. Тэдний хувилбараар долдугаар сарын 17-нд Украины нисэх хүчин осол болсон бүс нутагт Боинг онгоцыг сөнөөх чадалтай пуужин байгаагүй гэжээ.
Малайз хар хайрцгийг Нидерландын мэргэжилтнүүдэд шилжүүлэн өгчээ
Малайз улсын төлөөлөгчид осолдсон Боинг 777 онгоцны хар хайрцгийг Нидерландын мэргэжилтнүүдэд шилжүүлэн өгсөн хэмээн тус улсын Гадаад хэргийн яам мэдээлснийг BBC дамжууллаа.
Малайзын онгоцны ослыг мөрдөн шалгах ажлыг ахалж буй Нидерландын аюулгүй албаны зөвлөлийн шинжээчид хар хайрцагт задлан шинжилгээ хийхээр Их Британийн Фарнборо хот руу Бельгийн онгоцоор тээвэрлэх юм байна.
Онгоцны ослыг мөрдөн шалгах Фарнборо хот дахь алба онгоцны хар хайрцагт задлан шинжилгээ хийх, чагнах боломтой төхөөрөмж байдаг Европ дахь байгууллагуудын нэг юм.
Сануулахад Донецкийн Бүгд Найрамдах Ард Улсын салан тусгаарлагчид Малайзын мэргэжилтнүүдэд Боинг 777 онгоцны хар хайрцгийг өчигдөр хүлээлгэн өгсөн билээ.
Эх сурвалж: bbc.co.uk