Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг энэ сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон юм.
Мөн энэ сарын 2-нд УИХ-аас баталсан Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авах болсон. Тус газар Засгийн газраас тогтоосон талбайн мэдээллийг өөрийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл болон гаднах дэлгэцээрээ ил тод, олон нийтэд нээлттэй зарлах үүрэг хүлээж байна.
Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгоход олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилготой. Нөгөөтэйгүүр тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, дамжуулсан гэх хэргүүдэд цэг тавих боломж нээгдэж байна.
Мөн Ашигт малтмалын газар энэ онд багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр хүлээн авах, эргүүлэн цахимаар дугаар олгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ
Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг Засгийн газраас батлах юм. Ойрын үед талбайн жагсаалтыг батална гэж Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга О.Эрдэнэбулган өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
Сүүлийн таван жилийн турш манай улсад хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгоогүй. Энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгосноор өмнө нь жилдээ 300 орчим мянган ам.долларын орлого бүрддэг байжээ. Харин одоо зөвшөөрөл ахин олгох болсноор энэ жилийн улсын төсөвт 1-1.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлнэ гэж Уул уурхайн яам тооцоолжээ.
Энэ салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэн, ажлын байр өссөнөөр дээрх орлогыг бүрдүүлэх аж.