БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Ганьсу мужийн, 30 мянган оршин суугчтай Юймень хотод тахал гарсны улмаас хорио цээр тогтоосон байна.
Тус хотын оршин суугч уушигны тахлаар нас барсны дараа ийнхүү хөл хорио тогтоожээ. Ес хоногийн дотор өвчний шинэ тохиолдол илрэхгүй бол хөл хориог цуцална хэмээн албаны хүмүүс мэдээллээ.
Reuters-ийн мэдээлж буйгаар тахлаар амиа алдсан хүнтэй харьцаж байсан 151 хүн эмчийн тусгай хяналтан дор байгаа бөгөөд одоогоор эдгээр хүмүүсээс өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.
38 настай эрэгтэй зурам агнаж байхдаа халдвар авсан гэж таамаглаж байгаа гэнэ.
Орон нутгийн эрх баригчид халдвар тархсан тохиолдолд эмчилгээнд зориулж 161 мянган ам.доллар төсөвлөжээ.
Түүнчлэн Хятадын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар хэрэв Юймэнь хотын хөл хорио үргэлжилвэл нэг сарын хугацаанд хэрэглэх будаа, гурил зэргийн нөөц хангалттай гэсэн юм.
Тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс хүнд халдварладаг. Хэрэв өвчтөн нэн даруй эмнэлэгт хандсан тохиолдолд эмчлэх боломжтой юм байна.
Эх сурвалж: ria.ru