Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад ажлын айлчлал хийж байна. Монгол Японы бизнес форумд оролцож, Монголд Японы хөрөнгө оруулагчдыг татаж, тэдний өндөр технологийг нэвтрүүлэх зорилгоор Төрийн тэргүүн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 130 гаруй хүнийг айлчлалын бүрэлдэхүүндээ багтаасан.
Ажлын айлчлалын гол зорилго болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон улстай байгууллаа. Япон бол Монголын хамгийн том хандивлагч. Эдийн засгийн түншлэлийг хэлэлцээрийг байгуулснаар Наран улсын манай улсад үзүүлж байсан буцалтгүй тусламжууд дуусгавар болж, энэ харилцаа эдийн засгийн түншлэлд шилжиж байна гэсэн үг юм.
Япон дэлхийн гурав дахь том эдийн засаг. Харин Монгол энэ үзүүлэлтээр дэлхийд 130-д эрэмбэлэгдэж байна. Дөч дахин том эдийн засгийн хувьд харилцан адилгүй хоёр улс хэрхэн хамтарч болохыг Ерөнхийлөгч тодорхойлсон. Манай Ерөнхийлөгчийн эдийн засгийн харилцаан дээр дэвшүүлсэн “Хамтарч судалъя, хамтарч хийж бүтээе, хамтарч зах зээлд гаръя” гэсэн саналыг Японы Ерөнхий сайд Ш.Абэ дэмжиж буйгаа илэрхийллээ.
Монголд арвин их байгалийн баялаг байна. Харин Японд мөнгө, өндөр технологи, сайн менежмент нь бий. Тиймээс байгалийн баялагт тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд гаргах боломж байгаа учир хоёр улсын эдийн засгийн харилцаа үр ашигтай байж чадна хэмээн Японы тал харж байна.
Монгол Японы хооронд бизнесийн харилцааг хөгжүүлэхийн тулд визийн таатай нөхцөлийг бүрдүүлжээ. Монголын бизнес эрхлэгчид өмнө нь Японы визийг гурван сарын хугацаатай авдаг байсан бол одоо нэг жилийн хугацаатай олон удаагийн виз олгох шийдвэрийг Японы тал гаргасныг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн онцоллоо.
Монгол Японы хооронд эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд бас нэгэн гарц энэ айлчлалын үеэр нэмэгджээ. МИАТ компани Токио хотын “Ханеда” олон улсын нисэх буудалд буух албан ёсны зөвшөөрлөө авсан байна.
МИАТ-ынхан Ханеда руу нисэх зөвшөөрөл хүсээд олон жил болсон нь энэ айлчлалын үеэр шийдэгдсэн байна. Шинэ нислэгээ МИАТ-ынхан ирэх наймдугаар сарын 2-ноос үйлдэж эхлэх аж.