Украины дорнод хэсэгт Малайзийн иргэний нисэхийн онгоц эмгэнэлтэйгээр сүйрсний дараа барууны улстөрчид, олон нийтийн хэвлэл мэдээллийнхэн энэ сүйрлээс суртал ухуулгын ашиг хонжоо олохоор хүчээ нэгтгэн “дайрлаа”.
Тэд “Үүнийг Путин л хийсэн байх, энэ Оросын л үйлдэл” гэж мэдэгдэж байлаа. Мөрдөн шалгалт эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Обама хэвлэлийн бага хурал хийлгэж, эмгэнэлт явдлын хариуцлагыг Оросын талыг баримтлагч босогчид хүлээх ёстой хэмээв. Түүний НҮБ дахь төлөөлөгч Саманта Пауэр ч мөн адил Аюулгүйн зөвлөл дээр ийм мэдэгдэл хийлээ. Осол болсны дөнгөж маргааш нь шүү!
Барууны олон нийтийн хэвлэл мэдээллийнхэн болсон үйл явдлын талаар өгүүлэхдээ улстөрчдийн суртал ухуулга нэвт шингэсэн мэдэгдлүүдийг л давтсаар. Гэхдээ тэдний буюу хэвлэлийнхний хэлэхгүй, хэлж чадахгүй хэд хэдэн зүйл бас байна.
Өнгөрсөн жилийн сүүлээр Европын холбоо болон АНУ-ын дэмжлэгтэй жагсагчид хууль ёсоор сонгогдсон Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагахаар үгсэн хуйвалдсаны дараа Украинд хямрал эхэлснийг барууны хэвлэлд хэзээ ч бичихгүй. АНУ санхүүжүүлж, “дэглэм солигдоогүй” байсан бол хэдэн зуун хүний амь үрэгдэхгүй байсан. Малайзийн онгоц ч сүйрэхгүй байлаа.
Барууны хэвлэлийнхэн онгоцыг Орост үйлдвэрлэсэн пуужингаар унагасан тул Оросын цэргийнхэн буудсан эсвэл Оросын дэмжлэгтэй хэт даврагчид үүнийг үйлдсэн мэтээр бичиж, ярьцгааж байна. Гэхдээ Украин ч Орост үйлдвэрлэсэн, яг адил зэвсэгтэйг тэд ярихгүй.
Киевт төрийн эргэлт гарсны дараа байгуулагдсан Засгийн газар зургаадугаар сараас эхлэн алслагдсан Луганск мужид 250 хүний амь хөнөөсөн тухай ажиглагчдын мэдээлэл гарсныг барууны хэвлэл бас л мэдээлэхгүй.
Тэр тусмаа онгоц осолдсоны маргааш хотын төв дээгүүр агаараас гал нээж, 20 хүн хөнөөснийг мөн л дуугүй өнгөрөөнө.
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь энгийн иргэд, онгоцны сүйрлээр ч гэм зэмгүй хүмүүс л хохирсон шүү дээ.
Орос Украинд нэг ч хүн хөнөөгөөгүй, хэт даврагчид ч тэр. Тэд цэргүүд рүү гал нээснээс иргэд рүү биш.
АНУ Украины Засгийн газрын иргэдийнхээ эсрэг хийж буй үйлдэл болгоныг нь дэмжсээр байна гэдгийг барууны хэвлэл мөн л нийтэд дэлгэхгүй.
Орос ч тэр, Украины дорнод хэсэг дэх хэт даврагчид ч тэр гэм зэмгүй хүмүүсийг тээвэрлэж явсан онгоц устгаснаар юу ч хожихгүй, харин асар их зүйл алдана гэдгийг барууны хэвлэлийнхэн мөн л ярихгүй, дэлгэхгүй гэдэгт итгэлтэй байна.
Украины Засгийн газар бурууг Орост тохсоноор өөрсдийгөө дөвийлгөх давуу тал олж авна гэдэг талаар тэд мөн л дуугарахгүй. Тэр бүү хэл Украины Ерөнхий сайд Оросыг буруутгаснаараа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Онгоцыг сөнөөсөн байж болох пуужингийн хувьд өндөр хэмжээний бэлтгэл шаарддаг, орчин үеийн зенит пуужингийн комплексийн бүрэлдэхүүнд ордог. Харин хэт даврагчид тийм хэмжээний бэлтгэлгүй талаар ч тэд дуугарахгүй. Мөн хэт даврагсад онгоц сүйрэхээс өмнө Засгийн газрын цэргүүдэд ихээхэн хохирол учруулсныг мэдээлэхгүй.
Асадын засгийн газар Сирид энгийн иргэдийнхээ эсрэг Гутад хордуулагч бодис ашигласан гэж АНУ өнгөрсөн намар баталж байсантай одоогийн үйл явдал тун төстэй гэдгийг хэн ч хэлэхгүй. Асад тэр үед АНУ-ын дэмжлэгтэй үймээн дэгдээгчидтэй тэмцэхэд амжилт олж байлаа.
Яг л тэр үед Засгийн газрын цэргүүдийн байрлалаас цохилт өглөө гэж АНУ мэдэгдэж байсан юм. АНУ ийнхүү барин тавин баталж, мэдэгдэл хийсний гайгаар Ойрхи Дорнодыг дайны ирмэгт авчирсан. Харин эцсийн мөчид, олон нийт эсэргүүцсэний улмаас Обама шахалтад орж, шийдвэрээсээ ухрахаас өөр аргагүй болж байлаа.
Дараа нь бид үнэнийг мэдсэн. Тиймээ, хорт хийгээр дайралт хийсэн тухай АНУ-ын мэдэгдэл худал байсан юм.
Энэ удаад Обамагийн Засгийн газар болон Америкийн хэвлэл мэдээллийнхэн үнэнийг ярьж болох юм. Орос эсвэл Украины дорнод хэсгийн хэт даврагчид онгоцыг санаандгүй унагасан ч байж мэдэх. Гэхдээ яв цав мэдээлэл олж авах үнэхээр хэцүү.
Учир нь бүгд л энэ үйл явдлыг суртал ухуулга болгон ашиглаж, үүндээ л анхаарал хандуулж байгаа юм. Одоо оросууд, украинчууд эсвэл босогчид юу хийсэн талаар таамаг дэвшүүлж, ам булаалдах нь илүүц.
Харин жинхэнэ мөрдөн шалгалт явуулахыг шаардах нь тийм хэцүү гэж үү?
Эх сурвалж: Рон Полын Хүрээлэн, АНУ, ronpaulinstitute.org