Хэдхэн хоногийн өмнө нэг нас хүрсэн, Уэльсийн угсаа залгамжлах ханхүү Жоржийг 18 нас хүрэхэд ямар төрхтэй харагдахыг Унгарын график дизайнер, зураач Николетт Мерез таамаглан зуржээ. Ингэхдээ тэрээр ханхүүгийн аав, ээжийн одооны болон багын зургийг компьютер графикт нийлүүлэн гаргажээ.
Зураач Николетт Мерез хэлэхдээ “Ханхүү Жорж аав Уиллиамын багын төрхтэй адил харагддаг ч түүний хацар бол яг ээжийнх. Гэхдээ тэр насанд хүрээд аавтайгаа илүү адилхан болох байх. Түүний 18 насны төрхийг гаргахдаа ээжийн үсний өнгө, чихийг дуурайлгасан бол аавын хамар, хөмсөг, дух, уруул зэргийг адилхан болгосон” гэжээ.
Мөн уран бүтээлч маань ханхүү Жорж ээжийнхээ үсийг дуурайсан учир түүний үс ирээдүйд эрт халцрахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.