Гол, мөрний эрэг бараадан амьдарч, амарч зугаалах нь дэлхийн аль ч оронд байдаг асуудал. Тэр ч утгаараа дэлхийн улсууд гол усаа хайрлах ухамсарыг иргэддээ багаас нь суулгадаг төдийгүй орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг.
Тухайлбал, голын эрэгт нарлах сандал, явган, дугуйтай иргэдэд зориулсан зам, хогийн сав, нийтийн бие засах газар гээд амралт, зугаалгаар явахад шаардлагатай зүйлсийг байрлуулдаг тул хүмүүс голоо бохирдуулах асуудал гаргадаггүй.
Харин манай улсад нэгдсэн зохион байгуулалт байхгүйгээс урин дулаанд хүмүүс агаар салхинд гарч, амарч зугаалах үеэр албаныхан багагүй асуудалтай тулгардаг. Хүмүүс голд машин, хувцасаа угаах, хог хаягдлаа хаа хамаагүй хаях зэргээр бохирдуулж буй.
Хуурайшилт ихтэй манай улсын иргэд аагим халуунд хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ гол бараадах нь их. Үүнийг буруутгах аргагүй. Гэвч иргэд амралтаа зүй зохистой өнгөрүүлж, байгаль орчноо хайрлах нь ховор. Тиймдээ ч холбогдох байгууллагынхан ийм хүмүүстэй хэрүүл хийсээр зуныг дуусгадаг. Энэ жил байдал ямар байгааг сурвалжлахаар Туул голын эргээр явлаа.
Хурмаст тэнгэр хураа хайрлаж, хэд хоног бороо орсны эцэст нар шарсан өдрүүд үргэлжилж байна. Ийм өдөр голын эрэг бараадаж, модны сүүдэрт тухлах хүн олширдог.
Хамгийн түрүүнд Сонсголонгийн гүүрэн дээр очлоо. Халуун өдөр тэнд хүний хөл тасрахгүй, хүүхдүүд бужигнаад ёстой л хар зах шиг байдаг. Нэг хэсэг нь согтууран, нөгөө нь машин, хивс зэргээ голд угааж харагддаг. Иймэрхүү дүр зураг олж харна гэж бодсон ч биднийг очиход байдал эсрэгээрээ байв. Сүүлийн жилүүдэд хур бороо элбэг байгаа. Өнөө жил ч хур ихтэй байснаас гол үерлэж, эргээсээ халиад ойролцоох уулын бэл, барилга байгууламжийн хашаанд хүрчихжээ. Хүмүүсийн тухалж суудаг зүлэг үерт автчихаж. Гүүр орчмын газарт гурав, дөрвөн машинтай хэсэг хүн л харагдав. Тэд ямар нэгэн зөрчил гаргаагүй байсан.
Туул голд ажиллаж буй завьт эргүүлүүд зургадугаар сарын 16-наас есдүгээр сарын 20-нд 09.00-20.00 цаг хүртэл, Баянзүрх дүүргийн XX хороо Хар усан тохойноос Хан-Уул дүүргийн VIII хороо Сонсголонгийн гүүр хооронд хэв журам сахиулж байна.
Халуунаас зугтагсадын олноороо цугладаг бас нэгэн газар бол Баянзүрхийн гүүр орчим. Бид явсаар тэнд хүрэв. Жирийн үед тогтуухан урсаж, чулуу нь харагддаг Туул гол замдаа таарсан юуг ч хамаад явахад бэлэн, ёстой л улаанаараа эргэлджээ. Гэсэн ч үерийг үл анзаарсан хэсэг хүн голын эрэгт тухалсан байв. Гол руу орохгүй л бол ингэж суухыг хориглодоггүй. Гүүр орчимд хөглөрөх хог хаягдлыг хараад хамгаалалтын зурваст томоохон хогийн цэг ч юм уу, хогийн сав, бие засах газар байгуулж болохсон гэх бодол төрөв. Үнэндээ ойролцоох газарт нь хогийн сав байхгүй, бие засах газаргүй болохоор хүмүүс аргагүйдээд голын эрэг орчмыг бохирдуулдаг.
Онцгой байдлын, цагдаагийн хувцастай хэдэн залуу моторт завь хөлөглөн гол өгсөж, уруудаж явааг хараад тэдэн рүү очлоо. 2008 оноос Туул голд завьтай эргүүл ажиллуулж эхэлсэн бөгөөд өнөө жил ч уг арга хэмжээ үргэлжилж буй нь энэ.
Тэнд нийслэлийн Цагдаагийн газар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс тус бүр хоёр байцаагч, Онцгой байдлын газрын Аврах тусгай ангийн зургаан аврагч томилогдон, ажиллаж байгаа гэсэн.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, ахлах ахлагч Р.Бахит “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Туул голд ажиллаж буй завьт эргүүлүүд зургадугаар сарын 16-наас есдүгээр сарын 20-нд 09.00-20.00 цаг хүртэл, Баянзүрх дүүргийн XX хороо Хар усан тохойноос Хан-Уул дүүргийн VIII хороо Сонсголонгийн гүүр хооронд хэв журам сахиулж байна. Бид нэг машин, моторт завьтай. Энэ хугацаанд хүмүүст санамж тараах, зөрчил гаргасан иргэдийг хуульд заасны дагуу торгох, сануулах зэрэг арга хэмжээ авдаг.
Эргүүл гарснаас хойш илэрсэн зөрчил өмнөх жилүүдийнхээс буурсан. Бид зөрчлийг газар дээр нь шийдвэрлэдэг. Тухайлбал, өнгөрсөн нэг сарын хугацаанд 324 хүн, 655 автомашиныг шалгаж, голд машинаа угааж байсан есөн хүнийг тус бүр 5000 төгрөгөөр торгосон. Ийм зөрчил гаргасан иргэнд эхний удаа сануулах арга хэмжээ авч, дараагийн удаа торгож байна. Хэрэв шаардлага хүлээж авахгүй бол бичиг баримтыг нь хураан авч, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбогдох байгууллага болон МХГ-т өгдөг.
Нэг үеэ бодвол иргэд ухамсартай болсон. Тавьсан шаардлага хүлээн авч, биелүүлдэг, зөрчил гаргаж, хог хаяж, голд машинаа угааж буй нэгэндээ шүүмжлэлтэй ханддаг болчихож”.
Бид нэг сарын хугацаанд Туул голын хамгаалалтын бүсэд шөнө шалгалт хийлээ. Энэ үеэр хог хаягдлаа голд асгаж буй 20 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийг илрүүлсэн.
Хүмүүс ихэвчлэн ямар зөрчил гаргаж буйг түүнээс асуухад “Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, түүнээсээ болж голд унах, хоорондоо гар зөрүүлэх, хог хаягдлаа эрэг орчимд хаях, орхих, автомашинаа угаах нь цөөнгүй байна” гэв.
Тэгвэл 20.00 цагаас хойш байдал ямар болдог нь сонин. Албаны хүмүүсийн ярьж буйгаар Туул голын хамгаалалтын бүсэд хог хаяж, машинаа угаагсад 22.00 цагаас хойш “ажилдаа” гардаг гэнэ. Энэ үеэр хөл хөдөлгөөн татарч, эргүүлүүд буудаг тул дураараа дургидаг бололтой. Үүнийг таслан зогсоохоор зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10- ны хооронд Туул голын сав газрын захиргаа хатан голын хамгаалалтын бүсэд шөнийн эргүүл ажиллуулжээ. Тэд 22.00-06.00 цагийн хооронд хоёр моторт завьтай ажилласан байна.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Туул голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн С.Сүхбаттай уулзлаа. “Туул голын хамгаалалтын бүсийг онцгой, энгийн гэж хоёр ангилдаг. 50 метрээс дотогш бол онцгой, 150 хүртэлх бол энгийнх юм. Усны тухай хуульд зааснаар тус бүс нутагт хог хаягдал хаях, бохир ус асгах, машин угаах хориотой. Уг заалтыг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15, аж ахуйн нэгж байгууллагыг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгодог. Бид нэг сарын хугацаанд Туул голын хамгаалалтын бүсэд шөнө шалгалт хийлээ. Энэ үеэр хог хаягдлаа голд асгаж буй 20 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийг илрүүлсэн. Тэдгээрийн дийлэнх нь Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг компани байсан.
Тухайлбал, гол руу их хэмжээний хорт бодис хийж байгаад зурагчны дуранд өртөж, цахим ертөнцөд ихээхэн шуугиан тариад байсан хүмүүс “Хаан жимс” компанийн ажилчид байсныг тогтоосон. Тэдэнд ногдуулах торгууль хуульд заасны дагуу 9.6 сая төгрөг болж байгаа. Манай захиргааны ажилтнууд байцаагчийн эрхгүй тул торгуулийг төлүүлж чадаагүй. Тиймээс бид зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг НМХГ болон холбогдох дүүргийнх нь Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЗЦГ-т мэдэгдэж, зохих арга хэмжээ авахыг сануулсан.
Голд машин угааж буй иргэдийн тоог тодорхой гаргах боломжгүй байдаг. Гэвч шөнийн эргүүл гарснаар шөнө бүр 10 машин хог голд хаядагийг тогтоолоо.
Бас нэгэн ноцтой зөрчил илэрсэн нь Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Оймон”, “Мөнх аанаа”, “Каяак конкрет” компанийнхан аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан хэрнээ бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулдаг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон. Дээрх компаниуд үйлдвэрийн хог хаягдлаа Туул гол руу хийдэг байж.
Голд машин угааж буй иргэдийн тоог тодорхой гаргах боломжгүй байдаг. Гэвч шөнийн эргүүл гарснаар шөнө бүр 10 машин хог голд хаядагийг тогтоолоо. Тохиолдол бүрт сануулга өгч, заримынх нь машин жолоодох эрхийг хоёр жилээр хасах хүртэлх арга хэмжээ авсан” гэв.
Түүнчлэн тэрбээр “Манай байгууллагад байцаагчийн эрх өгдөг бол бид иймэрхүү зөрчлийг аль болох түргэн хугацаанд илрүүлээд, арга хэмжээ аваад явна. Гэтэл тийм эрх байхгүй учир дүүргүүдэд шилжүүлдэг. Тэд хүлээж авдаггүй, НМХГ тоодоггүй. Тэгэхээр хариуцлага тооцох эрх хэнд байгаа юм бэ. Хуулийн биелэлт хаана байна. Тэгсэн хэрнээ асуудал гарахаар л Туул голын сав газрын захиргааныхан ажлаа хийхгүй байна гэдэг” гэсэн юм.
Зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцож, хууль таниулах үүрэгтэй албаны хүмүүс ийнхүү хөл толгойгоо олохгүй, хэн нь хариуцлага тооцох ёстойгоо ч мэдэхгүй байхад үр дүн гарах нь эргэлзээтэй. Юутай ч өдөр, шөнийн эргүүл ажиллаж, хэв журам сахиулж буй нь сайшаалтай.
Намрын налгар өдрүүд эхэлж, нар шарж эхлэхээр үерийн ус татарч, зөрчил гаргагчид эргээд л нэмэгдэнэ. Энэ үед эргүүл байхгүй, хэн тэнд хууль сахиулах вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, басхүү сэтгэл зовниж байсныг нуух юун.
Г.Ариунцацрал