Танд таагүй шинж тэмдгүүд байнга илэрч байвал энэ нь таны биеэс илгээж буй дохио юм.
Хүмүүс эмчийн зааваргүй эм хэрэглэж, зарим нь өвдөлтөө тэвчсээр зүгээр болчихлоо гэж боддог. Гэвч таны бие тэр шинж тэмдгүүдэд дасан зохицож, сүүлдээ мэдрэхээ больдог.
Монголчуудын хувьд энэ байдал давамгайлдаг. Гэнэт л хавдрын сүүлийн шатандаа орсон гэх аймшигт мэдээ сонсдог хүмүүс олныг тоон мэдээллээс харж болно.
Тэгвэл таныг өвчилж буйг илтгэх зургаан шинж тэмдэг байдаг аж. Хэрэв эдгээрээс илэрвэл Та заавал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.
1.Уруул хатах
Уруул хатах нь шингэн бага уусантай холбоотой гэх нь бий. Гэвч байнга шингэн зүйл хэрэглэдэг хэрнээ уруул нь байнга хатаж, омголтдог хүмүүс байдаг. Тэгвэл энэ нь В12-амин дэм дутагдсаны илрэл гэнэ. В12 нь хүний биед орлуулшгүй эрдсийн элементүүд агуулдаг. В12 амин дэмийн дутагдал эрүүл мэндэд ноцтой үр дагавартай. Дутагдлаас үүдэлтэй цус багадалт нь элэг, бөөрний өвчин, цусны өвчин, хавдрын өвчин, лейкоз үүсгэж болзошгүй.
2.Намхан болох
Намхан болох гэхээр уншигч танд хачин санагдаж байж магадгүй. Гэвч идэр насны хүн өмнөхөөсөө намхан болох нь эмчид хандах шалтгаан болдог гэнэ. Нуруу, нугасны өвчлөл байвал хүний биеийн өндөр багасдаг. Тэгэхээр биеийн өндрөө хэмжиж, хяналт тавих хэрэгтэй.
3.Ханиад их хүрэх
Ханиадны сураг дуулав уу үгүй юу ханиад хүрчихдэг хүмүүс байдаг. Хэрэв ойр ойрхон ханиад хүрээд байвал энэ нь таны биеээс илгээж буй дохионы нэг.
4.Шээсний өнгө өөрчлөгдөх
Эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг хүн бүрийн дадал болгох зүйлийн нэг нь шээсний өнгөө ажиглах. Хангалттай хэмжээний ус уусан атлаа таны шээсний өнгө гүн шар байвал шинжилгээ өгөх шаардлагатай.
5.Арьсны өнгө өөрчлөгдөж, батга их гарах
Нүүрний арьс дотоод эрхтний толь гэж ярьдаг. Арьсныхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж, шаардлагатай арчилгаа хийсэн атал арьсны өнгө өөрчлөгдөж, батга гарч байвал дотоод эрхтэн тогтолцоогоо эмчид үзүүлэх хэрэгтэй. Арьс бие эрхтэнд тулгарсан асуудлыг эзэндээ “ховлодог” тул та түүнийг сонсож сураарай.
6.Таагүй унтах
Унтсан атлаа амраагүй мэт санагдах үе заримдаа байдаг. Ганц нэг удаа биш энэ явдал олон давтагдвал та мөн л эмчид хандах шаардлагатай. Түүнчлэн хичнээн ядарсан ч нойр хүрэхгүй байх нь бас л таны биеэс илгээж буй дохионы нэг.
Бид гэнэт л нэг өдөр хүндээр өвчилдөггүй. Бие юу болохгүй байгааг бидэнд мэдээлсээр байдаг ч анзаарахгүй байсаар өвчнөө хүндрүүлдэг. Хэрэв дээрх шинж тэмдэг танд илэрч байвал яаралтай эрүүл мэндийн байгуулагад хандаарай. Таны эрүүл мэнд таны гарт байдаг.