ВАШИНГТОН. /AP/. Улсынхаа өмнөд хилээр нэвтэрч буй цагаачлагч хүүхдүүдийн асуудлыг шийдэхийн тулд Төв Америкийн гурван улсын удирдагч нартай хамтран ажиллахаар зөвшилцсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.
Гватемала, Гондурас болон ЭльеСальвадорын төрийн тэргүүн нартай Обама Вашингтон хотноо уулзжээ.
Төв Америкийн улсуудаас АНУ-ын хилийг давж буй хараа хяналтгүй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байгааг зогсоохын тулд удирдагч нар илүү хамтран ажиллах ёстой гэж Обама хэлэв. Мөн цагаачлагч хүүхдүүдийг хууль эрхзүйн ямар ч нэхэмжлэлгүйгээр нутаг буцаах болно гэжээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сараас энэ оны зургадугаар сарын хооронд Мексикээс АНУ руу 18-аас доош насны 57 мянга орчим хүүхэд хууль бусаар нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр гаруй дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тэдгээр хүүхдийн олонх нь тус гурван улсынх аж. Мөн тэдний олонх нь ядуурал болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас цагаачилсан байна.
Хүүхдүүд АНУ-д хүрэхээсээ өмнө Мексикт гэмт хэрэг үйлдэн баривчлагдах тохиолдол цөөнгүй гардаг ажээ.
Обама АНУ-ын цагаачлалын тогтолцоог шинэчилж, хэрвээ тодорхой нөхцөлийг хангасан бол хууль бус цагаачдад улсынхаа иргэн болох замыг нээхийг зорьж байна.
Гэхдээ АНУ-ын Конгресст суудалтай Бүгд найрамдах намын гишүүдийн үзэж буйгаар, Обамагийн цагаачлалын шинэчлэлийн төлөвлөгөө хууль бусаар цагаачлагч хүүхдүүдийн тоо улам нэмэгдэхэд нөлөөлж байна.
Энэ асуудал ирэх 11 дүгээр сард болох завсрын сонгуулийн үеэр яригдах гол зүйл болох төлөвтэй байна.
Г.Доржханд