Азербайжан улсын нийслэл Баку хотын Спорт-олимпийн “Сархадчи” төвд Г.Алиевийн дурсгалд зориулсан “Алтан гран при” олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн “Алтан гран при”-д манай улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй зургаан бөх хүч үзсэн. Нийт найман бөх барилдсанаас наймуулаа медалийн тавцанд зогсч, өндөр амжилт гаргалаа.
Уг тэмцээнд энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, өмнө болсон Красноярскийн болон Францын “Голден гран при” тэмцээний шувтаргын барилдаанд үлдсэн бөхчүүдийг нэр заан урьсан. Тиймдээ ч манай шилдгүүд нэрээ хугалахааргүй сайн барилдаж, дөрвөн медаль хүртэж чадлаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн дуулиан тарьсан нөхрөөр чөлөөтийн шилдэг тамирчдыг нэрлэж байгаа юм. Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж чөлөөт бөхийн холбоог тэргүүлэх болсноос хойш уналтад орчихоод байсан чөлөөтийн тамирчид тун сайн барилдах болоод байгаа. Энэ удаад ч гэсэн манай бөхчүүд дэлхийн шилдэг гэдгээ баталлаа.
Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болсоноос 97 кг-ын жинд хүч үзсэн Д.Хүдэрбулга хүрэл медаль хүртэж, бүсгүйчүүдийнхээ замыг сайхан зассан. Энэ жинд 13 бөх барилдсанаас манай бөх, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт болгарын бөх, дэлхийн аварга Михаил Петрович Ганеевийг 9:4, хоёрдугаар тойрогт гүржийн бөх Зваид Метревелийг 2:2 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөөх барилдаанд Украины бөх Валерий Андрейцевт 1:4 онооны харьцаагаар ялагдсан. Гэвч хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Украины бөх Павел Олейникийг 1:1 онооны харьцаагаар ялсан юм.
Ингэснээр ҮII дахь удаагаа болж байгаа нэр хүндтэй тэмцээнээс манай эрэгтэй бөхчүүдийн авсан анхны медаль болсон гэдгээрээ онцлог. Мөн Д.Хүдэрбулга дэлхийн аварга болон, дэлхийн аваргын хүрэл медальтай хүчтэй бөхчүүдийг ялж медаль хүртсэн нь ямархуу чансаатай тамирчин бэ гэдгийг нь харууллаа. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр дэлхийд чансаагаараа нэлээд дээгүүрт зиндаархаж байгаа манай эмэгтэй бөхчүүд барилдсан. Энэ удаагийн “Алтан гран при” тэмцээнд зургаан тамирчин оролцож, дөрөв нь медалийн төлөө барилдав.
Улмаар тэдний гурав нь медаль хүртэж, Монголын эмэгтэйчүүд дэлхийд айлгахаар хэмжээнд хүрч байгаа гэдгийг гадныханд мэдрүүлэв. Манай бөхчүүдээс 55 кг-ын жинд П.Орхон, 69 кг-ын Б.Одончимэг жинд нар мөнгө, 48 кг-ын жинд Э.Нарангэрэл хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргаж өнгөрсөн жилийн амжилтаа давтав. Энэ тэмцээнээс Б.Одончимэг урьд нь мөнгө, хүрэл медаль авч байсан түүхтэй.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 11 бөх барилдсанаас манай бөх Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Молдавын бөх Эмилиа Будунуг 14:4-ээр ялж, мөнгөн медалийн төлөө Оросын бөх Елена Востриковатай барилдаж 8:11-ээр ялагдсан юм. Харин хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх Кимала Алиеватай барилдаж 10:0-ээр ялж, урамтай сайхан барилдсан. Тэгвэл 55 кг-ын жинд долоон бөх барилдсанаас манай бөх П.Орхон нэгдүгээр тойрогт бөх Казахстаны бөх Мариет Дунбаяваг хоёр үед 6:0, 4:0-ээр хожиж, мөнгөн медалийн төлөө Беларусын бөх Катерина Гансартай барилдаж 16:6 онооны харьцаагаар ялсан. Улмаар алтан медалийн төлөө Японы бөх Чихо Хамадатай хүч үзсэн ч 6:11-ээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
Харин 69 кг-ын жинд 14 бөх барилдсан аж. Өмнө нь энэ тэмцээнээс хоёр ч медаль хүртээд байсан Б.Одончимэг нэгдүгээр тойрогт Украины бөх Катерина Бургомистроваг 0:2, 2:0-ээр ялж, хоёрдугаар тойрогт Оросын бөх Дариймаа Санжееваг цэвэр хожиж, мөнгөн медалийн төлөө Украины бөх Алёна Махинятай барилдахаар болсон. Энэ барилдаанд манай бөх тун сайн байж, хугацаа дуусахаас 12 секундын өмнө шийдсэн мушгих мэх хийж дөрвөн оноо авч 6:4-ээр ялж, алтан медалийн төлөө шалгарч үлдсэн.
Гэвч аваргын төлөөх барилдаанд Шведийн бөх Мария Франсонд 0:2, 2:2-оор хожигдож, мөнгөн медаль хүртлээ. Энэ тэмцээнд Азербайжан, АНУ, Беларусь, Болгар, Бразил, Грек, Гүрж, Иран, Испани, Итали, Казахстан, Канад, Киргиз, Латви, Молдав, Монгол, Польш, ОХУ, Словак, Тажик, Узбек, Украин, Унгар, Финланд, Швед, Япон зэрэг 26 орны 260 гаруй бөх барилдсан гэдэг утгаараа том сорилго болж байгаа юм.