АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын арван гишүүн Украиныг АНУ-ын цэргийн холбоотон улс хэмээн хүлээн зөвшөөрөх хуулийн төсөл өргөн барьсан талаар BBC дамжууллаа.
Өмнө нь Украины ерөнхийлөгч Петр Порошенко Киевийг НАТО-гоос гадна АНУ-ын томоохон холбоотон улсаар хүлээн зөвшөөрүүлэх хүсэлт гаргаж байсан юм.
Тус хуулийг санаачлагчдын нэг Бүгд Найрамдах намын гишүүн Жим Герлакийн хэлснээр “Тус хууль Украиныг НАТО-гоос гадна АНУ-ын томоохон холбоотон улсаар хүлээн зөвшөөрч, НАТО гишүүн орнууддаа үзүүлдэг нөөц бололцоо, аюулгүй байдлаар хангахад чухал ач холбогдолтой” гэсэн юм.
АНУ-ын талаас Москваг Украины салан тусгаарлагчдад материал, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хэмээн удаа дараа буруутгаж байгаа юм.
Түүнчлэн энэ сарын 17-нд Украины зүүн бүс нутагт сүйрсэн Малайзын Боинг 777 онгоцны осолд мөн л Оросын оролцоо байгаа гэж үзэж байна.
Үүнтэй холбогдуулан “АНУ Украины ард түмнийг дэмжиж байгаа. Украиныг хагалан бутаргах, тогтворгүйжүүлэх ОХУ-ын нөлөөнөөс бид хамгаална” гэж Герлак хэлжээ.