Буркина-Фасо улсын нийслэл Уагадугу хотоос Алжирын нийслэл рүү нислэг үйлдэж явсан Алжирын агаарын тээврийн компанийн онгоц өнгөрсөн пүрэв гаригт Мали улсад осолдсон билээ.
Тэгвэл тус ослыг мөрдөн шалгах ажлыг Франц болон олон улсын мэргэжилтнүүд Мали улсад эхлүүлсэн хэмээн France Presse агентлаг мэдээллээ.
Үүнээс гадна McDonnell 83 онгоцны хар хайрцаг Мали улсын зүүн хойд хэсэгт орших Госси мужаас олдсон бөгөөд хар хайрцганд дүн шинжилгээ хийх зорилгоор Францын эрх баригчдад хүлээлгэн өгөх аж.
Франц даяар өнөөдрөөс эхлэн гурван хоногийн гашуудлын өдөр зарлажээ.
Эргэн сануулахад Алжирын агаарын тээврийн AH5017 нислэгийн дугаартай онгоц хөөрснөөсөө хойш 50 минутын дараа төв радартай холбоо тасарч, сураггүй алга болсон. Харин 20 цаг орчмын дараа уг онгоцны хэлтэрхий Мали улсын нутаг дэвсгэрээс олдсон гэж албаны хүмүүс мэдээлсэн юм.
Онгоцны сүйрлийн шалтгаан одоогоор тодорхой бус байгаа ч хэд хэдэн таамаг дэвшүүлээд байна.
Тодруулбал Сахарын цөлд хүчтэй шуурга болж, эргэн тойрон харагдахгүй байсан учир чиглэлээ өөрчлөх хүсэлтийг тус онгоцноос ирүүлсэн хэмээн “Air Algeria” компанийн холбогдох ажилтнууд мэдээлсэн. Тиймээс цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц чиглэлээ өөрчилсөн нь ослын шалтгаан болсон гэж үзэж байна.
Онгоцонд 110 зорчигч, багийн зургаан гишүүн явсан аж. Зорчигчдын дунд 54 франц, Буркина-Фасо улсын 24 иргэн, 8 ливан, 4 алжир, Люксембург улсын хоёр иргэн, нэг бельги, нэг швейцарь, нэг нигер, нэг камерун, нэг украин, нэг румын, нэг египет хүн явсан ба багийн бүх гишүүд Испаничууд байсан гэнэ.