Энэ жил 120 гаруй сумд 90 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү баярын үйл ажиллагааг магтан сайшаах нэгэн байхад, шүүмжлэн дургүйцэх хүмүүс ч байна. Харин бид магтах, шүүмжлэх гэхээсээ илүүтэй бодитоор тухайн сум 90 жилийнхээ ойгоор юу бүтээв гэдгийг гаргаж ирэхийг хүслээ.
Монгол хүн, монгол морь хоёр төрсөн нутагтаа ямагт тэмүүлж байдаг гэдэг. Танай төрсөн нутаг 90 жилийнхээ ойгоор юу хийж бүтээв? Та сумынхаа 90 жилийн ойн бүтээн байгуулалтын өөрт таалагдсан зургийг бидэнд илгээгээрэй.
Сайхан хөшөө дурсгал, цэцэрлэг, сургууль, цэцэрлэгт хүрээлэн гээд танай сумын захиргаанаас юу ч хийсэн байж болно. Гагцхүү та тэрхүү бүтээн байгуулалтынхаа зургийг дарж бидэнд аймаг, сумынхаа нэр, тухайн бүтээн байгуулалтын нэр хаягийг тодорхой бичиж ирүүлээрэй.
Бид та бүхний явуулсан фото зургаар эх орны маань өнцөг булан бүрт 90 жилийг ардаа орхин төвхнөж буй сумдын бүтээн байгуулалтын фото мэдээг нийт интернэт хэрэглэгчиддээ хүргэх болно.
Та өөрийн фото зургаа news@mongolcontent.mn хаягаар ирүүлээрэй.