Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Эдгээрийн нэг нь импортын бараатай холбоотой шийдвэр байлаа. Тодруулбал, импортын барааны эрсдэлийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг баталжээ.
Батлагдсан шалгуур үзүүлэлтийг үндэслэн, импортын бүх барааг эрсдэлээр ангилах юм байна. Мөн “Хилийн мэргэжлийн хяналтад хамрагдах импортын барааны жагсаалт”-ыг баталж, мөрдүүлэхийг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгажээ.
Энэ үзүүлэлтийг баталснаар хилийн мэргэжлийн хяналт шалгалтад хамрагдах барааг тодорхой болгох, хяналтыг эрсдэлтэй бараанд чиглүүлж аюулгүй байдлыг хянах, хүний нөөцийг зохистой хуваарилах, хууль хяналт өндөртэй гадаад худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, эрсдэл багатай импортыг хүлээн зөвшөөрөх зэрэг үр дүнд хүрнэ гэж үзэж байна.