Гурван зуу гаруй хүний амь насыг авч одсон “Севол” хөлөг онгоцны эзэн болох Өмнөд Солонгосын бизнесмений жолооч мягмар гаригт мэдүүлэг өгөхөөр сайн дураараа цагдаагийн газар иржээ.
Жолооч Ян Хо Жуны мэдүүлэг сарын өмнө тодорхойгүй шалтгаанаар амиа алдсан Ю Бен Уны эсрэг үүсгэсэн хэргийг мөрдөхөд тусална гэж мөрдөн байцаагчид үзэж байна.
Ю Бен Уныг бусдын эд хөрөнгийг өмчилсөн, татвар төлөхөөс зайлсхийсэнд буруутгасан юм. Бизнесмен эр Севол хөлөг онгоцны харьяалагддаг “Чонхэчжин” оператор компанийн хувьцааг эзэмшдэггүй байсан ч түүний төрөл төрөгсөд холдинг компанийн сүлжээгээр дамжуулан “Чонхэчжин”- ыг хяналтандаа байлгадаг байжээ.
Эргэн сануулахад “Севол” хөлөг онгоц 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр живж, 293 хүн амиа алдан, 11 хүн ор сураггүй болсон. Хөлөг онгоц осолдсон хэргээр “Чонхэчжин” компанийн ажилчид, хөлгийн багийн гишүүд, Солонгосын хөлөг онгоцны холбооны ажилтан зэрэг 20 орчим хүнийг аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, авлигалд автсан хэргээр сэжиглэн баривчилжээ.
Эх сурвалж: Риа новости