Уул уурхайн салбараас хамаарал өндөртэй орнуудтай харьцуулахад Монголын эдийн засгийн уул уурхайн салбараас хамаарах хамаарал нэн өндөр байна. Тухайлбал, манай улсын нийт экспортод уул уурхайн ашигт малтмал 90 хувь эзэлж байгаа бол доорх, сонгосон орнуудын дундаж 33 хувь байна.
Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтад уул уурхайн салбарын эзлэх хувь сонгосон орнуудын дунджаар 32 хувьтай байгаа бол манай улсад энэ үзүүлэлт 83 хувь байна.
Доорхи графикаас харахад сүүлийн 2 жилийн хугацаанд уул уурхайгаас хамааралтай орнуудын үндэсний валютын ханш суларсан үзүүлэлттэй байна (Зураг 3). Дэлхийн зах зэл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ хэлбэлзэл ихтэй байдаг нь уул уурхайгаас хараат орнуудын эдийн засагт шууд нөлөөлдөг.
Гэхдээ эдгээр орнуудын хувьд ханшийн нэг өдөрт ногдох дундаж хэлбэлзэл 0.36 хувь байгаа бол манай улсад бусад орнуудын дунджаас доогуур үзүүлэлттэй буюу 0.23 хувь байгаа нь хэлбэлзэл хамгийн багатай улсын тоонд орж байна.
М.Өлзийтөгс