Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт Япон улсад ажлын айлчлал хийлээ. Төрийн тэргүүн Монгол Японы бизнес форумд оролцож, Монгол Улс анх удаа гадаад оронтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй зарчмын хувьд тохирч чадлаа.
Япон бол Монголын хамгийн том хандивлагч. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар Наран улсын манай улсад үзүүлж байсан буцалтгүй тусламжууд дуусгавар болж, энэ харилцаа эдийн засгийн түншлэлд шилжиж байна гэсэн үг юм.
Японы тал Ерөнхийлөгчид автомашны гаалийн татварыг бууруулах, улмаар тэглэх санал тавьжээ. Энэ талаар Төрийн тэргүүн албан ёсны хариулт өгөөгүй бөгөөд “судалж үзье” гэсэн дипломат хариулт өгчээ гэж ойлгосон.
Өнгөрсөн онд Япон улсаас 29.3 тэрбум иенийн бараа бүтээгдэхүүнийг Монголд импортолжээ. Харин манай улс 1.9 тэрбум иенийн бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Тэнгэр, газар мэт ялгаатай эдийн засгийн энэ харилцааг өргөн утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх тал дээр хоёр тал санал нэгджээ. Монголоос Япон руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд уул уурхайн салбар чухал нөлөө үзүүлнэ хэмээн хоёр тал үзэж байна.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар хоёр тал 2-3 жил судлан, ажилласан бөгөөд Монгол Японы эдийн засгийн харилцааг бүх чиглэлд эрчимжүүлэх олон арван заалтын нэг жижигхэн хэсэг нь Японоос Монголд экспортлох автомашины гаалийн татварыг бууруулах тухай заалт юм. Японоос Монгол руу хийдэг экспортын 45 хувийг хуучин автомашин эзэлдэг.
Манай улс авто машины гаалийн онцгой албан татварт хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос шалтгаалж 500-13 мянган доллар авч байна.
Онцгой албан татварын тухай хуульд зааснаар автомашины
гаалийн татварын хэмжээ
Монголчууд ихэвчлэн 5-10 ба түүнээс дээш жил явсан машин Японоос оруулдаг учир гаалийн татвар өндөр тусаж байгаа юм. Монголд машины үнэ өндөр байгаа шалтгаан нь гаалийн онцгой татвартай шууд холбоотой. Тиймээс Японы тал Ерөнхийлөгчид гаалийн татварыг бууруулах, улмаар тэглэх санал тавьжээ. Энэ талаар Төрийн тэргүүн албан ёсны хариулт өгөөгүй бөгөөд “судалж үзье” гэсэн дипломат хариулт өгчээ гэж ойлгосон.
Гэтэл хэлэлцээрийн үр дүнд ирэх арван жилд хуучин машины гаалийн татвар аажмаар буурах аж. Дөрөв болон түүнээс дээш жилийн насжилттай машины гаалийн татварыг тав хүртэлх хувиар бууруулах, дөрвөөс доош жил болсон машины татварыг тэглэх талаар хоёр тал санал нийлсэн гэж Японы хэвлэлүүд онцолжээ.
Автомашины гаалийн татварыг бууруулах нь ашигтай юу?
Японоос оруулсан машины үнэ буурах нь машин авахаар мөнгөө цуглуулж байгаа хувь хүнд хэрэгтэй байж болох юм.
Гэхдээ хил гаалийн бодлогоо алдаж, босгоо намхан болгосноор нийгэмд сөрөг үр дагавар ихтэй.
Улсын төсөв бүрдүүлэлтэд гаалийн татвар багагүй байр суурь эзэлдэг. Энэ талаас нь ч харсан байж боломгүй зүйл билээ.
Улаанбаатар хотод авто замын ачаалал хэрээс хэтэрч, машинууд зам дээр багтаж шингэхээ болиод байна. Ийм үед татварыг бууруулбал байдал улам дордоно. Хотын зам дээр машинууд дугуй нь эргэхгүй түгжрэн бүтэн цаг зогсдог болбол яах вэ.
Тэгэхээр энэ бол Монгол Японы эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд тус болох харилцан ашигтай хамтын ажиллагаа биш юм. Хуучин машинаа хил давуулан борлуулах Японы талд ашигтай боловч, Монголд сөрөг үр дагавар ихтэй шийдвэр болно.
“Да хүрээ” захад худалдаалж буй өргөн хэрэглээний машины үнэ /2014.VII.29/
Машины марк |
Үйлдвэрлэсэн он |
Үнэ /төгрөгөөр/ |
Toyota Rav-4 |
2007 |
33 сая |
Toyota Prius-10 |
1998, 1999 |
7.5 сая |
Toyota Prius-20 |
2004 |
12 сая |
Toyota Prius-30 |
2010 |
22 сая |
Toyota Raum |
2004 |
10.5 сая |
Toyota Harier |
2005 |
28 сая |
Toyata Ist |
2004 |
11 сая |
Toyota Allion |
2004 |
14 сая |
Toyota Premio |
2004 |
16 сая |
Subaru Forester |
2005 |
16.3 сая |
Nissan Note |
2007 |
9.2 сая |
Nissan Tiida |
2008 |
12 сая |
Nissan Extral |
2004 |
17 сая |
Toyota Kluger |
2005 |
23 сая |
Toyota Spacio |
2004 |
13.5 сая |