Газын зурвас дахь нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан Палестины бүлэглэл, хөдөлгөөнүүдийн төлөөлөгчид Газын зурваст 24 цаг гал зогсоох, түр эвлэрлийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэхээр Египетийн Каир хотод өнөөдөр уулзах юм байна.
Эргэн сануулахад энэ сарын 8-наас хойш үргэлжилж байгаа цэргийн ажиллагааны явцад хэд хэдэн удаа гал зогсоох, эвлэрэх талаар зарласан. Эхнийх нь Египетийн санаачилгаар болсон бөгөөд долдугаар сарын 15-нд Израильчууд эвлэрэл зарласан юм. Энэ нь зургаан цаг үргэлжилсэн бөгөөд Палестиний зүгээс пуужингаар харвахаа зогсоогоогүйн улмаас дуусгавар болсон.
Хоёр дахь гэрээг энэ сарын 17-нд байгуулсан ч тэр даруй хүчингүй болжээ.
Өнгөрөгч ням гарагт Газын зурваст 24 цаг гал зогсоох НҮБ-ын хүсэлтийг Израиль хүлээн авсан. Гэхдээ Палестины “ХАМАС” бүлэглэл пуужин харвавал цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэж Израиль анхааруулсан юм. Ням гарагийн өглөөний 08:00 цагаас эхлэн хоёр тал 12 цаг гал зогсоосон билээ.
12 цаг гал зогсоосны дараа “ХАМАС” хэд хэдэн удаа пуужин харваснаар гал зогсоох оролдлого ийнхүү амжилтгүй болсон юм.
Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсооход АНУ-аас тусламж хүссэн хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлэв.
Жон Керри, Биньямин Нетаньяху нар өнгөрсөн шөнө утсаар ярихдаа энэ асуудлыг хэлэлцсэн гэж BBC дамжууллаа.