Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэн, 12 хувь болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр импортоор оруулж буй бараа бүтээгдэхүүн худалдан авах хэрэглээний зээл буурах хандлага гарахыг Төвбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал онцолсон. Тэгвэл нийгмийн захиалга болсон орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг цаашид хэрхэх талаар тодруулсан юм.
-Бодлогын хүү нэмэгдсэнээр орон сууцны найман хувийн хүүтэй зээлд ямар өөрчлөлт гарах вэ?
-Бодлогын хүү нэмэгдсэнээр худалдаа арилжаа, тэр дундаа импортын бараа бүтээгдэхүүн худалдаалах болон долларын зээл багасна гэж харж байгаа.
Харин найман хувийн хүүтэй зээл бол Төв банкнаас бодлогын хувьд зорьж хэрэгжүүлж буй ганц зээл. Эдийн засгийн хүндрэлийн үед орон сууцны зээл хамгийн найдвартай зээлд тооцогддог. Энэ зээлээр бид нийгмийн дундаж давхаргынхныг дэмжиж байгаа.
Н.Золжаргал: Найман хувийн хүүтэй зээл бол Төв банкнаас бодлогын хувьд зорьж хэрэгжүүлж буй ганц зээл. Эдийн засгийн хүндрэлийн үед орон сууцны зээл хамгийн найдвартай зээлд тооцогддог.
Тиймээс энэ хөтөлбөриийг тууштай үргэлжлүүлнэ. Засгийн газраас орон сууцны долоон хувийн хүүтэй зээлийг орон нутагт хэрэгжүүлэх нааштай бодлого явуулах гэж байна. Энэ бол ойрын 20 жилд хэрэгжих хөтөлбөр.
-Зээлийн хүүг есөн хувь болгоно гэсэн яриа гарч байна?
-Энэ асуудлыг хэлэлцээд зээлийн хүүг нэмэх шаардлагагүй гэсэн шийдвэрт хүрсэн. Манай улсын эдийн засаг уул уурхайгаас 90 хувь хамааралтай болсон, шууд гадаадын хөрөнгө оруулагчдаас хамаарч байна гэсэн үг.
Төв банк энэ хамаарлыг 70 хувь болгох зорилт тавьж байгаа. Уул уурхайн эдийн засгийн хамаарлыг бууруулахад найман хувийн хүүтэй ипотекийн зээл хамгийн их хувь нэмэр оруулж байгаа.
-Арилжааны хэд хэдэн банк орон сууцны зээлээ хаасан байгаа шүү дээ?
-Банкууд зээл өгч байгаа. Эдийн засгийн байдлыг ажиглаад эргэлзэж, тээнэгэлзсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ бодлого хэвийн үргэлжилж байгааг хэлмээр байна. Би өчигдөрхөн санхүүжилт дээр нь гарын үсэг зурсан шүү дээ гэв.