Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар Монголын нотариатчдын танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр
-Газрын эрхийн шилжилт хөдөлгөөнийг түргэн шуурхай явуулах, боловсронгуй болгох,
-Газар, уг газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, солилцох,
-Мэдээллийн сан үүсгэх,
-Газар, уг газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг ил тод, нээлттэй болгох,
-Холбогдох бүртгэл, мэдээлэл лавлагааг олгох,
-Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхэд чиглэсэн талуудын хамтын ажиллагааг уялдуулах юм байна.
Мөн талууд дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
-Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, иргэний өмчлөлд буй газрыг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцэл, мөн өв залгамжлалаар шилжүүлэх эрхийг нотариатаар гэрчлүүлэх үйл ажиллагааг түргэн шуурхай болгох;
-Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, иргэний өмчлөлд буй газрыг бусдад гэрээ, хэлцэл, өв залгамжлалаар шилжүүлэх эрхийг нотариатаар гэрчлүүлэхэд учирч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох хуулийн төсөлд санал өгөх, журам, заавар боловсруулах;
-21 аймаг, нийслэлийн хэмжээнд газар, уг газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг цуглуулах;
-Танхим нь нотариатчаар гэрчлэгдэж буй газар, уг газар дээрхи үл хөлдөх эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээ, хэлцлийн үнийн талаарх судалгааг сар тутамд агентлагт мэдээллэх;
-Газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ солилцох, мэдээллийн нууцлалыг хадгалах үйл ажиллагааг зохицуулсан журам боловсруулах;
-Газар болон уг газар дээрхи үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн сан байгуулах;