2013 оны зургаан сард БНХАУ-ын засгийн газар өндөр хүчин чадалтай суперкомпьютер бүтээснээ зарлаж байсан. Харин Германы эрдэмтэд жилд хоёр удаа дэлхийн хамгийн хүчирхэг 500 компьютерийг шалгаруулдаг.
Тэгвэл манай урд хөршийн бүтээсэн “Тиан Хө-2” буюу “Сүүн зам-2” компьютер сүүлийн жил хагасын хугацаанд дэлхийн хамгийн хүчирхэг компьютер гэсэн байр сууриа хадгалсаар байна. Хамгийн сүүлийн жагсаалтаас үзэхэд хүчирхэг 500 компьютерийн жагсаалтад орох Хятад компьютерийн тоо 20 хувиар нэмэгджээ. Харин Америкчуудын бүтээл 15 хувиар буурсан байна. Гэсэн ч Америкчуудын бүтээсэн 233 компьютер энэ жагсаалтад байсаар байгаа юм.
Германы Манхаймын их сургуулийн эрдэмтэд дэлхийн хамгийн хүчирхэг компьютерийн жагсаалтад оруулах компьютерийн хурдыг хэмжихдээ нэгж хугацаанд асуудлыг хэр хурдан шийдэж байна вэ гэдэгт үндэслэдэг. Харин нэгээс нөгөөд дамжуулах хурд болон бодит амьдрал дээрх асуудлыг шийдэх хугацааг үүнд авч үздэггүй.
Одоогийн байдлаар БНХАУ-ын Тианхө-2 компьютер 33.86 петафлоп, АНУ-ын Титан 17.59 петафлоп, Секуоиа 17.17 петафлоп, Японы К-компьютер 10.51 петафлоп секунд хурдаар жагсаалтын эхний дөрвөн байрыг эзэлж байгаа юм. Жагсаалтын эхний арван байранд орсон компьютерийг алдарт IBM компани бүтээжээ.
IВМ компанийн Цьюрих дэх салбарын захирал доктор Алессандро Куриони "Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд суперкомпьютеруудын хүчин чадал үнэмлэхүй нэмэгдсэн. Гэхдээ бидний өнөөдрийн хурдтай компьютерууд бодит байдал дээр хэрхэн тооцоолж байна гэдгийг хэмжиж дүгнэлт гаргах хэрэгтэй. Учир нь эдгээр гайхалтай компьютеруудын тусламжтайгаар бид шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулж, хүн төрөлхтөний амьдралыг сайжруулах ёстой. Тиймээс бид дараагийн удаад эхний 500 байранд орж байгаа компьютеруудыг бүтээгчдэд өөр шаардлага тавьж, жагсаалт гаргана." гэсэн юм.
Түүний багийн хамтрагч Эрих Шромайер "Өнөөгийн бидний бүрэн хэмжээний компьютерийн системтэй харьцуулахад эдгээр компьютерууд бодит амьдралаас хэтэрхий хол байна. Нэг жишээ гэхэд Линпак" гэжээ.
БНХАУ-ын бүтээсэн Тианхө-2 гэгч энэ компьютер 33.86 петафлоп секунд хурдтайг дурдсан. Энэ нь 33.863 их наяд тооцооллыг нэг секундэнд хийх чадалтай гэсэн үг юм. Компьютерийг Хятадын үндэсний их сургуулийн аюулгүй байдлын технологийн салбар бүтээсэн бөгөөд Гуанжу хотод байрладаг. Энэ компьютерийн CPU-г нь тус их сургууль өөрсдөө бүтээжээ. Системийг боловсрол, судалгаанд ашиглана гэж үзэж байгаа. Түүнчлэн хамгийн анхны хэрэглэгч нь Автомашин үйлдвэрлэгчид байх боломжтой. Энэ компьютерийн Линпак нь АНУ-ын Титанаас бараг хоёр дахин их байгаа юм. Гэсэн ч шинжээчид БНХАУ-ын компьютер бодит байдал дээр АНУ-ын өрсөлдөгчөөсөө илүү гэдгийг хэлэхэд эрт гэж үзжээ.
Суррейн их сургуулийн профессор Алан Вүүдвард "Магадгүй асуудал үүсч болно. Нэгж хугацаанд олон зүйл тооцоолно гэдэг бодит амьдрал дээр гайхалтай байж чадна гэсэн үг биш. Жишээ нь хичнээн өндөр хурдтай тооцоолдог ч төдий хэмжээгээр мэдээлэл цуглуулж чадахгүй байж болох юм." гэжээ.
Хүчирхэг компьютерийн нэг сул тал нь их хэмжээний тог зарцуулдаг. Жагсаалтын гуравт орсон IBM-ийн Секуоиа гэхэд л туршилтын тооцоолол хийх үедээ 7.9 мегаватт тог ашиглаж байжээ. Туршилтаар эрдэмтэд хүний цөсний чулуу болон хавдрын эсийг устгах ажиллагаа явуулж байгаатай адил хэмжээнд буюу 15000 виртуал тэгшитгэл үүсгэсэн байна. Харин компьютерийг бүтээгчид "Үүнтэй адил тооцоолол хийх нь тухайн компьютерийг худалдаж авахаас их мөнгө зарцуулж байна. Хамгийн гол нь эрчим хүчний төлбөр тун өндөр байдаг" гэжээ.
Алдарт IBM компани анхны нэг петафлоп хурдтай компьютерийг бүтээснээс ердөө тавхан жилийн дараа хятадууд ийм хүчин чадалтай компьютер бүтээжээ. Гэхдээ маш их хэмжээний эрчим хүч шаардлагатай учир их мөнгө үрж байна гэсэн шалтгаанаар өнгөрсөн онд компьютерийг унтраажээ.
Энэ хүчирхэг компьютерийг нэг цаг ажиллуулахад 17808 киловатт эрчим хүч шаардлагатай. Энэ нь АНУ-ын Фолкландын иргэдийн нэг жилийн эрчим хүчний хэрэглээнээс их. Хэрвээ салхин сэнснээс гарган авсан эрчим хүчээр энэ компьютерийг ажиллуулвал цагт 211 мянга 200 доллар төлөх гэнэ. Энэ нь өнөөдрийн монгол төгрөгийн доллартай харьцах ханшаар 395 сая 366 мянга 400 төгрөг юм. Харин АНУ-ын Титан, Секуоиа зэрэг нь 7890-8209 киловатт эрчим хүч ашигладаг юм.
Компьютерийн хурд хэмжих Флопс нэгжийн тухай...
Флопс гэдэг нь нэгж хугацаанд тооцоолох хурд юм. Одоогийн байдлаар кило, мега, гига, тера, пета, екса, зетто, ётта гэсэн хэмжих нэгжүүд байдаг. Энэ нь 10-ын гурван зэрэгтээс 10-ын 24 зэрэгт хүртэлх их хэмжээний тоо юм.
Бидний мэдэх 2.5 гегагерц хурдтай дан цөмт процессор гэхэд 10 тэрбум флопс буюу 10 Жифлопс хурдтай. Тэгэхээр дэлхийн хамгийн хурдан компьютер үүнээс 3300 дахин өндөр хурдтай гэсэн үг юм.
Он | 1 Жифлопын үнэ | 2013 оны инфляцитай харьцуулахад | Нэг Жифлоп нь Хамгийн хямд үнэтэй Платформ | Тайлбар |
1961 | 1,100,000,000,000 ам.доллар (1.1 их наяд ам.доллар) | 8.3 их наяд ам.доллар | Тухайн үед бүтээгдэж байсан IBM 1620 -ын нэгж үнэ 64,000 ам.доллар | 1620 компьютер үржүүлэх үйлдлийг гүйцэтгэхийн тулд 17,7 секунд зарцуулдаг байсан. |
2014 оны зургаадугаар сар | 0.22 ам.доллар | 0.22 ам.доллар | Sony Playstation 4 | Sony PlayStation 4 хамгийн өндөр үзүүлэлтэнд хүрсэн. Тэдний 1.84 TFLOPS хурдтай платформ 400 ам.долларын үнэтэй |