Олон улсын нүдний эмч нарын “Орбис” явуулын эмнэлгийн баг манай улсад хоёр долоо хоног ажиллаад буцах гэж байна.
Монголд нүдний өвчлөлийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн “Насанд хүрэгсдийн болон хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний жишиг" төслийн хүрээнд тэд манай улсад ирсэн юм.
Дээрх төсөл ирэх таван жилийн хугацаанд Монголд хэрэгжих учраас олон улсын эмч нарын баг манай оронтой нягт холбоотой ажиллах юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр "Чингис хаан" нисэх онгоцны буудалд байрласан тус явуулын эмнэлгээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Монголын иргэд, тэр дундаа хүүхдүүдэд үр өгөөж өгөх төсөл хэрэгжүүлж байгаа олон улсын эмч нарын багт талархал илэрхийлээд, үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн тодотгожээ.
Мөн "Гар утас, компьютер зэрэг сүүлийн үеийн төхөөрөмжийн хэт их хэрэглээ хүүхдүүдийн нүдийг гэмтээдгийн жишээ манай гэр бүлд ч байна. Хүүхдийнхээ технологийн хэрэглээг зөв удирдаж хэвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээллийг салбарын эмч мэргэжилтнүүд эцэг эхчүүд, иргэдэд энгийн хялбар байдлаар хүргээрэй" гэж захисан байна.