Аргентины Засгийн газар 1.3 тэрбум ам.долларын гадаад өрийн хүүгийн төлбөрөө хугацаанд барагдуулж чадахгүй болжээ. Аргентин улс 13 жилийн дотор хоёр дахь удаагаа ийм байдалд орж байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар одоогийн 1.3 тэрбум ам.долларын өр нь өмнөх дампуурлаас гаралтай аж. 2001 онд Аргентин улс 95 тэрбум ам долларыг төлж чадахгүйгээ зарлаж дампуурсан. Ихэд удалгүй бонд эзэмшигчдийн 93 хувь нь дэмжсэнээр бүтцийн өөрчлөлт хийх тохиролцоонд хүрсэн билээ. Аргентин улс нь 2033 онд төлж дуусгах хугацаатайгаар хуучин бондуудыг 1 ам.доллар тутамд тооцооноос 33 центын дисконт үзүүлэх нөхцөлтэйгээр сольж өгчээ. Гэсэн хэдий ч Elliott Management хедж фонд тэргүүтэй хэсэг хөрөнгө оруулагчид дээрх нөхцлүүдийг үл зөвшөөрч АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Харин ойрын хэдэн өдрийн турш Аргентины эрх баригчид бонд худалдан авсан талтай уулзаж тус асуудалд нэгдсэн шийдэлд хүрэхээр эцсээ хүртэл хуралдсан боловч амжилтгүй болжээ.
Талуудын хоорондын маргааныг шийдвэрлэж буй АНУ-ын шүүхээс 1.3 тэрбум ам.долларын бондын нөхөн төлбөрөө эргүүлэн өгөхийг шаардсан юм.
Харин Аргентины эрх баригчид АНУ-ын шүүх ч шударга бус шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа юм.
Аргентины Эдийн засгийн сайд Аксель Кисильоф энэ нөхцөл байдлаас үүдэн Аргентин улс дампуурсан гэж болохгүй. Аргентин улс гадаад өрөө төлсөөр ирсэн, цаашид ч төлөх болно гэжээ.