Шинэчлэлийн Засгийн газрын эрх барьж буй энэ цаг үед Н.Алтанхуяг сайдын булайг үзэж барахгүй нь бололтой. Яасан ч дуусдаггүй их будлиантай хүнийг ямар үйлийн лайгаар монголчууд Засгийн тэргүүнээр залаа вэ ч гэж бодох шиг.
Хууль бус үйлдэл хийсэн хэргээр нэрээ цоллуулж, АТГ-т шалгуулан, хоригдох хэмжээнд хүрчихээд байхад Ерөнхий сайд маань чухам хэнтэй хэрхэн тэмцэх гээд байгаа нь цаашид сонирхол татсан хэвээр үлдэж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргээр АТГ-аас үргэлжлүүлэн шалгаж буй мэдээлэл гараад удаагүй байтал түүнийг өнгөрсөн даваа гаригт баривчилж, хорьсон тухай өчигдрийн сонинууд тэргүүн нүүрэндээ нийтлэв. Гэтэл Н.Алтанхуяг сайд олныг гайхашруулж, эргэлзээ төрүүлсэн мэдэгдлийг яг дээрх мэдээлэлтэй зэрэгц үүлэн хэвлэлүүдээр цацаж орхилоо.
Мэдэгдлийн зарим хэсгээс дурдвал “Нүүрс” хөтөлбөр олон хүний хичээл зүтгэлээр амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд зохицуулагчаар ажилласан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн үүрэг оролцоо өндөр байсан юм. Гэтэл ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно.
Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн байгаа юм. Энэ бол Засгийн газрын хийсэн ажлыг хорлон сүйтгэх зорилгоор зүгээр нэг авсан арга хэмжээ төдий зүйл бус, улсын их хэмжээний хөрөнгө мөнгийг шамшигдуулсан хэргийг эрүү үүсгэн шалгаад зөвлөх Л.Гансүхийг хуулийн дагуу баривчилсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд хүн өөрөө хууль бус үйлдлийг өмгөөлж, ийнхүү мэдэгдэл гаргасан нь харин ч хууль бус биш гэж үү. Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд чухам яг хэнтэй хатуу тэмцэх гээд байна вэ гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байна.
“Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлээд Улаанбаатарын утаа багасахгүй нь анхнаасаа л ойлгомжтой байсан. Харин ч коксжих түлшний үйлдвэрлэл, барилгажилтыг дэмжих ёстой байсан тийм цаг үед иргэддээ хямд чанаргүй нүүрс тарааж, Улаанбаатарын утаанд ташуур өгсөн хөтөлбөр санаачилсных нь хариулт өнөөдөр тодорхой болж байх шиг байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Засгийн газрын тэргүүн болоод удаагүй байхад түүний хүргэн дүү Г.Дэнзэнгийн асуудал олны хэл ам таталж, удалгүй эгчийнх нь охин Ч.Уянгын компанийн 17 тэрбум төгрөгийн тендерийн будлиан шуугиан тарьсан. Гэтэл сүүлийн үед түүний охин А.Саранзаяа, сүүлдээ ахлах зөвлөх Л.Гансүх нь хүртэл улсын мөнгө шамшигдуулсан хэрэгт нэр холбогдлоо. Ийнхүү түүнтэй холбоотой болгон хууль бус үйлдэл хийсэн хэргээр нэрээ цоллуулж, АТГ-т шалгуулан, хоригдох хэмжээнд хүрчихээд байхад Ерөнхий сайд маань чухам хэнтэй хэрхэн тэмцэх гээд байгаа нь цаашид сонирхол татсан хэвээр үлдэж байна. Түүний оронд өөрийгөө тавихад нүүр хийх газар үлдмээргүй мэт.
Үнэхээр ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлдэг улс оронд салбар хариуцсан сайд нь хүртэл ямар хариуцлагатай, ёс зүйтэй байдгийг БНСУ-д осолдсон “Севол” усан онгоцны үйл явдал бидэнд харуулсан. Харин Монголын түшээдэд тийм хэмжээний ёс зүй, хариуцлага дутмаг байгаа нь юутай харамсалтай.
Р.Сондор